Covid-19НИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

Гаалийн ажилтан Өмнөговьд ажиллахаар шинжилгээ өгөхдөө халдвартай гэдгээ мэджээ

“Амгалан” өртөөнд тандалтын зорилгоор хийсэн шинжилгээнээс тус газрын гаалийн ажилтнаас халдвар илэрсэн. Мөн түүний хүүгээс халдвар илэрч нийт хоёр иргэнээс голомтоос гадуур халдвар бүртгэгдсэн юм.

Хэвлэлд мэдээлснээр тухайн ажилтны эхнэр орон нутаг руу явах иргэдээс шинжилгээг авч байсан гэх бөгөөд энэ үеэр халдвар авсан байж болзошгүй байна. Түүнчлэн тухайн гаалийн ажилтан Өмнөговь аймаг руу ажлын томилолтоор явахаар шинжилгээ өгөх үеэрээ халдвартай гэдгээ мэдсэн байна. Тухайн иргэнтэй ойрын хавьтал байж болзошгүй 60 гаруй иргэнд шинжилгээг хийсэн аж.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Back to top button