НИЙГЭМ
У.Хүрэлсүх: Сэтгүүлчдийг төр торгож шийтгэдэг биш, өөрсдийн ёс зүйн хороо нь хариуцлага тооцдог байх хэрэгтэй

Засгийн газрын мэдээлэл үргэлжилж байна.
Үүгээр сэтгүүлчдэд хамаарах эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын асуудлыг хөндөж, Ерөнхий сайдын байр суурийг тодрууллаа.
Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Энэ хууль Засгийн газраар хэлэлцэгдээгүй байгаа. Энэ талаар Х.Нямбаатар сайдтай нээлттэй, ярьж хэлэлцээрэй. Би хувь хүнийхээ хувьд сэтгүүлчдийг төр торгож, шийтгэж болохгүй гэж боддог. Харин олон улсын жишгээр өөрсдийн ёс зүйн хороо, ТББ нь хэлэлцэж, хариуцлага тооцдог байх нь зөв л гэж хардаг” гэлээ.
Тус шинэчилсэн найруулгаар худал мэдээлэл тараасан тохиолдолд таван жил хоригдох хүртэлх ялаар сэтгүүлчид шийтгэгдэх нөхцөл байдал үүсээд байгаа юм.
Г.САНСАРМАА





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.