НИЙГЭМ

“Өчигдөр цахилгааны ачаалал өмнөх өдрөөсөө 50 м.ваттаар огцом нэмэгдсэн”

Өчигдөр /2020.12.13/ Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, Монгол Улсын бүх өрх айлын болоод тодорхой есөн салбарын байгууллагаас бусад бүх ААН-үүдийн цахилгааны төлбөрийг ирэх оны долдугаар сарын 1 хүртэл тэглэх шийдвэр гаргасан.

Үүнтэй холбоотой иргэд цахилгааны хэрэглээгээ “Үнэгүй болчихлоо” гэдэг хандлагаар огцом нэмэгдүүлсэн, үүнээс үүдэж хэд хэдэн газар цахилгааны трансформатор буудсан гэх мэдээлэл бий.

Харин энэ талаар "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-ийн Хэмнэлт, аюулгүй ажиллагааны дарга О.Амаржаргал хэвлэлд дараах тодруулгыг өгчээ.

“Засгийн газрын шийдвэртэй холбогдуулж бид шуурхай хуралдаан зарлан, энэ хугацаанд ажиллах нарийвчилсан төлөвлөгөө гаргасан. 24 цагаар ажиллах бригадуудын тоог нэмэх, аюулгүйн нөөцийн бүрдэлтийг хангах гэхчлэн чиглэлд төлөвлөсөн.

Аль болох саатал гаргахгүй талыг барьж ажиллана. Хүйтний улирал эхэлсэнтэй холбоотой цахилгааны энэ үеэр цахилгааны ачаалал нэмэгддэг. Гол нь иргэд цахим орчинд цахилгааны зөв, ухаалаг хэрэглээг уриалж байгаад ихээхэн олзуурхаж байна”.

Монгол Улсад эрчим хүчний оргил хэрэглээтэй үе 18.00-22.00 цагийн хооронд байдаг юм байна. Өчигдөр энэ үеэр цахилгааны ачаалал 1215 м.ваттад хүрчээ. Харин энэ нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 105 м.ваттаар, өмнөх өдөртэй нь харьцуулахад 50 м.ваттаар өссөн үзүүлэлт гэдгийг албаны хүн онцоллоо.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
18 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ЦАХИЛГААНЫ ХЭРЭГЛЭЭГ 11-Р САРД ХЭРГЭЛСЭН ХЭМЖЭЭГЭЭР НЬ ХӨНГӨЛЖ ИЛҮҮ ХЭРЭГЛЭЭГ НЬ ТӨЛҮҮЛЖ БОЛНО. ИРГЭД ХЭМНЭЛТТЭЙ ХЭРЭГЛЭЖ УЛСЫНХАА ЭДИЙН ЗАСАГЫГ ДЭМЖИХ ЁСТОЙ.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Санал нэг байна. Хуучин сараас илүү хэрэглэсэнг өөрсдөөр нь төлүүлэх хэрэгтэй. Xэсэг бүлэг хүмүүс УЛС ОРНОО БОДОХ ХАЙРЛАХ ИРГЭНИЙ ҮҮРЭГ БАЙХГҮЙ ТОЛГОЙД НЬ СУУДАГГҮЙ БОЛОЛТОЙ. ҮР ХОЙЧ НЬ ЯГ Л ӨӨРСӨД ШИГ НЬ ХҮНИЙ ЮМААР ХҮҮДЭГНЭХ ҮЗЭЛ ЦУСАНД НЬ ШИНГЭЖ ТӨЛӨВШИНӨ ДӨӨ. ОДОО НААД МУУХАЙ ЗАВААН ХАНДЛАГАА ӨӨРЧЛӨХГШҮЙ БОЛ ИРЭЭДҮЙД ХОРВОО ЕРТӨНЦ ӨӨРЧЛӨГДӨЖ БАЙХАД ХҮНИЙ АД БОЛЖ ХӨӨГДӨЖ АМЬДРАХ БОЛНО ШҮҮ.!!

Зочин
Зочин

Одоо л ард иргэдийн маань "Эх оронч" байх эсэх үүгээр шалгагдах байх даа.Үнэгүй тусам хэмнээд хэрэглэх зөв сэтгэлтэй байх нь "Эх орондоо ХАЙРТАЙ" хүнээс гарах үйлдэл...

Элдэв Очир
Элдэв Очир

МегаВатт гэдгийг ингэж бичдэг болсон юм уу

Ард
Ард

Засгийн минь ухаангүй сайхан сэтгэлийн өөдөөс ус битгий цацаарай! Ухамсартай байцгаая бүгдээрэй! Миний ард түмэн ухаантай.

зочин
зочин

өөриймсөг сэтгэлтэй байцгаалдаа

Зочин
Зочин

...amjaad avay gedeg setgel iluu dee. Taviaad tuusaan davaad l gar daa nuhud minee

хүн
хүн

Юм үзсэн хүн шиг бай л даа. Хөнгөлтийг эхний 11 сарын хамгийн дээд хэрэглэгээнээс илүү гаргавал өөрсдөө төлөх нь шударга

зочин
зочин

Хэт их цахилгаан зарцуулвал дүүрэг хороо байр тоотоор зарлаж түмэнд түгээ

Зочин
Зочин

өрхийн хэрэглээг санхүүжүүлж хүнсний үйлдвэрлэлээ дэмжих
ерөнхийлөгчийнн санаачилга зөв байсан нь харагдаж байна хэрэглээг хязгааргүй болгочихоор хэмнэлттэй хэрэглэж даарч байсан айлууд дулаацуулах янз бүрийн стандарт бус өндөр хүчин чадалтай халаагуур шөнөжин залгачихаж байгаа биз дээ тэр хэрээр ачаалал нэмэгдэж зардал өснө тооцоогүй хүндрэл гарч эхлэнэ одоо угаартдаг байсан бол түлэгддэг болно гарын аюул ихсэнэ буруу шийдвэр гаргавал үр дүн нь сөрөг байдаг

нараа
нараа

сүүлийн сарын хэрэглээгээр багцаа гаргаад илүү гарсан мөнгийг нь өөрсдөөр төлүүл байцаагч нар тогны бичэлтээ хугцаандаа хийгээд иргэддээ 11 сарын мөнгөн дүнгээр хөнгалөлт үзүүлах хэрэгтэй ингэж хяналт тавихгүй бол замбараагүй цахилгаан зарцуулалт гарч эрчим хүчний аюултай байдалд орж магадгүй манайхан уул нь ухамсартай хэрэглэвэл бүгдэд нь хэрэгтэй шийдвэр гарсан шүү дээ

Зочин
Зочин

11 sariin tulburuus hetersen tohioldold zuruug tuluulj baiy shudraga baitsgaa l da uuriimsug baih heregtei

Санаа
Санаа

Дулаан ус цахилгааны төлбөрийг өнгөрсөн 11сарын дунджаас илүү гарсныг нь өөрсдөөр нь төлүүл тэхгүй бол гэр хорооллынхон усаа орон сууцнаас зөөж нөгөөдүүл нь тэнхээ мэдэн усаа гоожуулж тогоо гүйлгэж тэнэгтэж байгаа хүний хөйр даахгүй юмнууд

Зочин
Зочин

Ус, цахилгаанд эрсдэлээс сэргийлж лимит тогтоох хэрэгтэй. Лимит хэтэрвэл өөрсдөө төлнө биз.

Зочин
Зочин

Лимит тогтоох шаардлагатай юм байна даа

Зочин
Зочин

Хэмнэлт, аюулгүй ажиллагааны хэлтэс ???

Зочин
Зочин

Ингээд байдаг хүмүүс шүү. Саналуудыг судлах хэрэгтэй. Нүүрс хямдрангуут "жоорлох" гэх мэтээр авирлах юм. Төлбөрхөөс чөлөөлөхөөр өдөр шөнөгүй юм угаагаад, гэрлээ асаалттай унтаад байдаг юм уу даа. ХҮН л байл даа

ИРгэн
ИРгэн

Ингээд байдаг хүмүүс шүү. Саналуудыг судлах хэрэгтэй. Нүүрс хямдрангуут "жоорлох" гэх мэтээр авирлах юм. Төлбөрхөөс чөлөөлөхөөр өдөр шөнөгүй юм угаагаад, гэрлээ асаалттай унтаад байдаг юм уу даа. ХҮН л байл даа

Back to top button