НийгмийнНИЙГЭМ

Д.Түвшинжаргал: “Баян-Айраг”-ийн уурхайд бүхэлд нь нарийвчилсан шалгалт хийлгүүлэхээр боллоо

Завхан аймгийн Онцгой комисс өнөөдөр /2020-12-14/ хуралдаж, есөн асуудал хэлэлцлээ. Аймгийн Засаг даргын 2020 оны арванхоёрдугаар сарын 11-ний өдрийн А/447 дугаар захирамжаар томилогдсон ажлын хэсэг Дөрвөлжин сумын Цогт багт байрлах “Баян айраг эксплорэйшин” ХХК-д үүссэн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

 Өнөөдрийн байдлаар тус компанийн үйл ажиллагааг бүрэн зогсоосон байна. Улаанбаатар хотоос мэргэжлийн шинжээчдийн багийг урьж нарийвчилсан хяналт шалгалт хийлгэхээр шийдвэрлэлээ. Аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Д.Түвшинжаргал дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр “Өнөөдрийн хэлэлцсэн гол асуудал бол  “Баян-Айраг”-ийн уурхай байлаа. Тус уурхайд гарсан осолтой холбогдуулан Аймгийн Цагдаагийн даргаар ахлуулсан ажлын хэсэг гаргасан. Тэд өнгөрсөн шөнө ирлээ. Цианидтай уусмал алдагдсан нь тогтоогдсон. Мэдээж энэ бол үйлдвэрлэлийн ноцтой осол.  Монгол Улсын хууль, дүрмийн дагуу үүнд би анхааралтай хандаж байна. Нэг нь алддаг, засаж, залруулсан болоод үйл ажиллагааг нь эхлүүлдэг. Тиймээс “Баян-Айраг”-ийн уурхайд иж бүрэн шалгалт хийлгэж, дүгнэлт гаргуулах шийдвэр гаргалаа. Үүнийг Онцгой комиссын гишүүд дэмжлээ.

Мэргэжлийн байгууллагуудын санал, дүгнэлтийг үндэслэн, шийдвэр гаргана. Зөвхөн цианид алдсан асуудалд бус “Баян-Айраг”-ийн уурхайг бүхэлд нь шалгуулна. Өмнө нь яагаад цианид алдав. Яагаад дахин дахин давтагддаг вэ. Үүний гол алдаа, дутагдлыг илрүүлнэ. Ойрын хугацаанд мэргэжлийн хүмүүсийг урина. Аль болох богино хугацаанд дүгнэлтийг гаргуулна. Сая долоон цэгээс дээж авхуулсан. Дөрвөн өөр байгууллага дээж авсан. Мэдээж хардах эрх иргэдэд бий” гэлээ.

Манай сайт “Баян-Айраг”-ийн уурхайд цианид алдагдсан асуудлаар мэргэжлийн байгууллага, нутгийн иргэдийн байр суурийг хүргэснийг ЭНД дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 14, 2020 21:53

Засаг дарга таны шийдвэр ямар гарснаар хойшид үнэлэгдэх болно шүү. Таниас хүсэх нь лицензийг цуц�##�ж өгнө үү

Зочин
Зочин
12 сар 15, 2020 11:59

Бөөрөнхийлсэн шийдвэр байна шууд үйл ажилгааг явуулахын хааж лицензийг нь цуц�##�ах ёстой тэгж чадахгүй бол огцор2 орон нутагт оруулдаг татвар татаасаа зогсоо хэдэн х�##�тар төгрөгтэй төгрөггүй болхол байлгүй Баян айрагын шувдаг шунахай цадаж ханадаггүй нөхдүүд газар доорх баялгын ава�##� �######�аад өгнө хордуулсан газар шороон дээр нь эгэл жирийн ядарсан ард иргэд хордоод үлдэнэ шүү дээ

зочин
зочин
12 сар 15, 2020 12:45

Удаа дара�##�ан зөрчил, хулгаый гараад байхад ямарч арга хэмжээ аваагүй, одоо байгаа барилгууд нь шаардлага хангахгүй, шугам хоолой нь техник ашигл�##�тын дүрмийг биелүүлээгүй байхад засаг дарга юу яриад биелэхгүй дээ, яг стандарт шаардлага хангат�##� шууд хаах нь зүйтэй.

Холбоотой мэдээ

Back to top button