НИЙГЭМУЛС ТӨРЭРҮҮЛ МЭНД

Баянзүрх дүүргийн эмнэлэгт тусгаарлагдсан 200 гаруй иргэнд дэмжлэг үзүүлэхээр болжээ

Баянзүрх дүүргийн Онцгой Комисс өнөөдөр тус дүүргийн нэгдсэн эмнэлгийн удирдлагууд болон эмнэлэгт ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтан алба хаагчидтай цахимаар хуралдлаа.

Энэ үеэр Баянзүрх дүүрэгт голомт болоод буй тус эмнэлгийн үйл ажиллагаа болон эмнэлэгт тусгаарлагдсан эмч, эмнэлгийн ажилчид, хэвтэн эмчлүүлж буй иргэдийн нөхцөл байдалтай танилцаж, эмнэлгийн удирдлагуудад чиглэл өглөө.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх эмнэлэгт тусгаарлагдаж байгаа иргэдийн аюулгүй байдлыг сайтар хангах, дархлааг нь дэмжих, халдвар аваагүй иргэдийг сайтар хамгаалж ариутгал халдваргүйтлийн тогтмол хийж, халдвар хамгааллын дэглэм сахих, эмчилгээтэй байгаа иргэдийн сэтгэл санааг дэмжихэд онцгой анхаарах чиглэл өглөө.

Түүнээс гадна Баянзүрх дүүргийн зүгээс яг одоо тус эмнэлэгт тусгаарлагдаж байгаа 200 гаруй иргэний нийгмийн асуудлыг онцгойлон анхаарч, тусламж дэмжлэг үзүүлэх асуудлыг судлахаар боллоо.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button