НийгмийнСурвалжилга, Нийтлэл

Юу ч хэлэлгүй иргэдээ мал шиг ХАШЧИХЛАА, НОЦТОЙ зүйл болсон бол шуудхан хэл

Баянзүрх дүүргийн Амгалан хотхоны 13-р байрны орцыг гаднаас нь гагнасан тул иргэд гарч, орж чадахгүй байгаа гэсэн мэдээлэл цахим сүлжээнд түгсэн юм. Манай сайт тус байрны СӨХ-ийн даргатай уулзаж, дөнгөж сая газар дээрээс нь тодруулж ажиллаа. Байр руу оруулах боломжгүй, цагдаа нар хамгаалалтад авсан байсан тул мөн оршин суугчтай утсаар холбогдсон юм.

Тухайн байрыг өчигдөр орой 9 цагаас хойш цагдаагийн байгууллага хамгаалалтад авч, байрны иргэдээс шинжилгээ авсан байна. Ингэхдээ нэг айлаас нэг иргэнийг шинжилгээнд хамруулжээ. Харин 18 айл эзэнгүй байсан тул тэдгээрээс шинжилгээ аваагүй байна. Байрны иргэд болон СӨХ-ийн даргад яагаад байрыг хамгаалалтад авч, шинжилгээ авч байгааг хэлээгүй байна. Тэд тухайн байранд сэжигтэй тохиолдол илэрсэн байж болзошгүй гэж үзэж байгаа аж. Эзэнгүй байгаа 18 айлаас шинжилгээ авсны дараа мөн, оршин суугчдын шинжилгээний хариу гартал байрыг хамгаалалтад авах бололтой. Тухайн байрнаас иргэдийг гаргахгүй байгаа бөгөөд ажлаа тараад ирж буй иргэдийг л оруулж байгаа аж.

Тухайн байрны СӨХ-ийн дарга н.Уранчимэгийн ярьж буйгаар оршин суугчид үүдний чип эвдсэн тул хаалгыг янзлахын тулд өдөр 30 гаруй минут гагнаж, түгжжээ.

Мөн тухайн байранд долоон жил амьдарсан эмэгтэй зарим оршин суугчдын хүнс дуусаж байгаа, нялх хүүхэдтэй ээжүүд угжныхаа сүүг хаанаас авахаа мэдэхгүй байгаа талаар бидэнд ярьсан юм.

СЭТГҮҮЛЧИЙН ДҮГНЭЛТ: Байрны оршин суугчид болон, СӨХ-ийн дарга яагаад ямар ч тодорхой мэдээлэлгүй байгаа юм. Тэдэнд тодорхой мэдээлэл өгч байгаад дараагийн арга хэмжээг авах хэрэгтэй биз дээ. Тэд мэдэх эрхтэй. Иргэдээсээ нууж, бөөнд нь “ХАШИЖ” байхыг бодох нь ээ их л ноцтой зүйл болж дээ. Уг нь малыг хашихдаа чүү, чаа гэж хэлдэг сэн. Иргэнтэй малаас дор харьцаад байгаа юм биш үү.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button