Нийгмийн

Улаанбаатарт үүлшиж, цас орно

Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

27-нд ихэнх нутгаар, 28-нд нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч эрс чангарахыг онцгойлон анхааруулж байна.  

2020 оны 12 дугаар сарын 26-ны 20 цагаас 12 дугаар сарын 27-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, өдөртөө төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 36-41 градус, өдөртөө 25-30 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгийн бэлчир, Идэр, Тэс, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 20-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 16-21 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшиж, цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 13-15 метр хүртэл ширүүсч, явган шуурга шуурна. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 28-30 градус, бусад хэсгээр 22-24 градус, өдөртөө 18-20 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшиж, цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 13-15 метр хүртэл ширүүсч, явган шуурга шуурна. Шөнөдөө 29-31 градус, өдөртөө 23-25 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшиж, цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 13-15 метр хүртэл ширүүсч, явган шуурга шуурна. Шөнөдөө 29-31 градус, өдөртөө 22-24 градус хүйтэн байна.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button