Нийгмийн

Нийслэлээс 923 тээврийн хэрэгсэл гарч, 1040 автомашин нэвтэрчээ

Өчигдрийн 18:00 цагаас өнөөдрийн 06:00 цагийн хооронд авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор албан ажил, эмнэлэг, эрүүл мэнд, ахуйн гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэлт хийх зорилгоор нийт 1,040 тээврийн хэрэгслээр 2,133 зорчигч хот руу нэвтэрч, 923 тээврийн хэрэгслээр 1,682 зорчигч хотоос гарчээ.

Авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоонд эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа, мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын 94 ажилтан, алба  хаагч үүрэг гүйцэтгэж ажилласан байна. Мөн нийслэлийн хэмжээнд гудамж замын хөдөлгөөн зохицуулалт хяналт шалгалтад 277 цэгт 654 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа аж.

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс 

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button