ДЭЛХИЙ

Дахин боловсруулах үйлдвэр ажиллуулдаг 11 настай хүүтэй ТАНИЛЦ

Энэ хүүг Райан Хикман гэдэг. Гурван настайгаасаа эхлэн хог хаягдлыг дахин боловсруулж буй аж. Өдгөө 11 настай тэрбээр Калифорни муж дахь дахин боловсруулах төвд аавтайгаа хамт очиж үзсэн байна. Ингээд тэрбээр аавтайгаа зөвлөлдөөд гурван настайдаа дахин боловсруулах компанитай болжээ. Тэрбээр хамгийн түрүүнд хөршүүд болон найз нөхөд, гэр бүлийнхнээсээ дахин боловсруулах боломжтой шил, лааз, гялгар уутаа цуглуулдаг байжээ. Харин одоо маш олон үйлчлүүлэгчтэй болж, долоо хоног бүрийн нэг өдөр үйлчлүүлэгчдээс лааз, шилээр цуглуулж, ялган, дахин боловсруулдаг байна.  

Тэрбээр “лааз, лонх гол, усан санг бохирдуулж, амьтадад хор хөнөөл учруулдаг тул би тэдгээрийг дахин боловсруулж буй.  Мэдээжийн хэрэг, хэрэглээгээ ерөнхийд нь багасгах нь байгаль орчин үзүүлж буй хамгийн том нөлөө ч, бид ашиглаж байгаа зүйлээ дахин боловсруулж, зориулалтыг нь өөрчлөхийг үргэлж хичээх хэрэгтэй” гэжээ. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button