ЯРИЛЦЛАГА

Ц.Жаргалсайхан: Оюутнуудаас зориуд мушгисан асуулттай судалгаа авчхаад “Сэтгэл ханамжтай” хэмээж буйг гайхаж байна

Их, дээд сургуулиудын хичээл хоёр ч удаа цахим хэлбэрт шилжиж, хичээллээд байна. Энэ үеэр сургуулиуд танхимын, өөрөөр хэлбэр ердийн үеийнхээ төлбөрийг 100 хувь оюутнуудаас авсан. Харин цахим сургалт танхимын сургалтын чанарыг гүйцэхгүй байна гэдэг үүднээс төлбөрийн тодорхой хөнгөлөлт үзүүлэхийг зарим оюутнууд хүсэж байгаа юм.

Тэдний төлөөлөл болох ШУТИС-ийн оюутан Ц.Жаргалсайхантай товч ярилцлаа. “Монголын их дээд сургуулиудын цахим хичээлийн төлбөрийг хөнгөлье” нэртэй хөдөлгөөнийг тэд байгуулж, үйл ажиллагаа явуулж байна.

-Өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Ц.Жаргалсайхан гэдэг. ШУТИС-ийн гуравдугаар түвшний оюутан. Өмнө нь “ШУТИС-ийн оюутны эрхийг хамгаалах хөдөлгөөн”-ийг байгуулж ажиллаж байсан. Одоо бусад сургуулийн оюутнуудтай нийлж, “Монголын их дээд сургуулиудын цахим хичээлийн төлбөрийг хөнгөлье” хөдөлгөөний хүрээнд үйл ажиллагаа явуулж эхлээд байна. Бид хамгийн гол нь танхимын сургалтын төлбөр төлж байгаа хэр нь ээ танхимаар хичээллэсэнтэй дүйцэхүйц мэдлэг олж, авч чадахгүй байна гэдэг санааг л баримталж байгаа юм.

-БШУЯ-наас нийт оюутнуудын 80 гаруй хувь нь цахим хичээлд сэтгэл хангалуун байна гэсэн судалгаа танилцуулсан. Үүнийг бодит байдалтай үл нийцэж байна гэж өөрийн та бүхний зүгээс үзэж буй юм байна. Учир нь юу вэ?

-Ер нь шат, шатны боловсролын байгууллагын хүмүүс хичээлийг цахим байдлаар явуулахад ямар нэг асуудал алга гэдэг үүднээс тайлбарлаад байна. Үнэн хэрэгтээ маш том хүндрэлүүд үүсэж буй. Хөдөө орон нутагт байгаа оюутнууд хичээлдээ алдаг оног холбогдож байна. Багш, оюутны хооронд амьд харилцаа байхгүй. Түүнчлэн голдуу практик дээр явдаг мэргэжлүүдийн хичээл бүр тасарсан гэхэд болно. Зүгээр ппт-гээр мэс заслын эмч болохгүй ээ гэж АШУҮИС-ийн оюутнууд ярьж байна. Тэгэхээр яамнаас танилцуулсан судалгаа яаж ч бодсон үнэн дүгнээгүй.

-Яам судалгаагаа сургуулиудын дотоод системээр дамжуулж авсан гэж ойлгосон.

-Энэ нь ерөөс багш нар дээр л суурилсан асуултуудтай судалгаа байсан. “Тэр хичээлийн багш чинь яг цагтаа хичээлээ ордог уу?” гэхчлэн. Энэ нь цахим хичээлийн чанарыг шалгаж буй гэхээс илүү зориуд багш нэр дээр суурилсан, мушгисан агуулгатай судалгаа байлаа гэж харж байна.

-Та нарын зүгээс мөн өөрсдөө судалгаа авсан гэж сонссон?

-2020 оны наймдугаар сарын 17-22- хооронд тав хоногийн хугацаанд 1000 оюутныг хамруулж, цахим хичээлийн чанарыг дүгнүүлсэн. Ингэхэд БШУЯ-наас гаргасан судалгааны яг эсрэг дүн гарсан. Өөрөөр хэлбэл 80 орчим хувь нь сэтгэл ханамжгүй байна гэж. Бид судалгааныхаа асуултуудыг маш тодорхой зааж өгч, зайн сургалт, танхимын сургалт хоёр дүйцэж байна уу гэдэг асуудлыг тавьсан. Тэгэхэд үгүй гэдэг хариултыг 90 гаруй хувь нь өгсөн.

-Сургуулийн ширээ, сандлыг ашиглах нь хүртэл төлбөрт багтдаг гэдэг үүднээс гадаадын их, дээд сургуулиуд тодорхой төлбөрийн буцаан олголт хийгээд эхэлсэн байна. Та нарын хувьд яагаад төлбөрийг хөнгөлөх нь зүйтэй гэж үзэж байна вэ?

-Манай хөдөлгөөний хүрээнд гурван баг ажиллаж буйн нэг нь судалгааны баг. Судалгааны баг сургууль бүр нэгж оюутанд хэдэн төгрөгийн хөнгөлөлт үзүүлэх боломжтой вэ гэдгийг судлаад эхэлчихсэн явж байна. Мэдээж сургууль ашиглалтын зардлуудыг танаж, хэмнэх боломжтой гэж харж байгаа. Оюутанд зориулсан спортын тэмцээн гэхчлэн үйл ажиллагааны зардлууд тахлын үеэр хэмнэгдэж байгаа. Бид сургуулиудын шилэн данстай орж танилцаж буй. Зарим сургууль хөл хорио тогтоосноос хойш шилэн дансаа огт хөтлөөгүй байна. Хамгийн наад зах нь төлбөрийг хувааж төлөх боломж олгох нь зүйтэй. Ихэнх оюутан эцэг, эхээрээ төлбөрөө төлүүлдэг. Гэтэл хөл хорионы үеэр айл өрхүүдийн орлого багасах, тасрах нөхцөл үүсчхээд байгаа шүү дээ.

-Оюутнууд сургуулийнхаа удирдлагуудад энэ агуулгаар хандаж үзсэн үү?

-Урсгал зардлууд явж байгаа, танах боломжгүй байна гэж хариулж байсан. Одоо бид албан бичгүүд боловсруулж сургуулиуд руу дахин хүргүүлэхээр ажиллаж байна.

СУДАЛГАА:

-БШУЯ-наас гаргаж буй шийдвэр, үйл ажиллагаануудыг оюутнууд яаж харж байна?

-БШУЯ өөрсдийн гаргасан 80 гаруй хувь нь сэтгэл ханамжтай байна гэсэн судалгаандаа суурилаад үйл ажиллагаа явуулаад байна. Гэтэл судалгаа нь бодитой бус. Бид тэднийг хангалтгүй ажиллаж байгааг харж байгаа. Оюутнууд маш их шүүмжлэлтэй хандаж байна. Ерөөс гал унтраасан, асуудлыг намжаасан байдлаар хандаж байна. Хариултууд нь маш бөөрөнхий. Цаашдаа яг яах юм бэ гэдэг нь тодорхойгүй. Сүүлд БШУЯ судалгаа авахдаа цахим сургалтын давуу тал гэдэг дээр олон хариулт сонгох боломжтой, сөрөг тал гэдэг дээр ганц л хариулт сонгох боломжтой байдлаар хийсэн байсан. Үүнийг нь шүүмжилтэл удалгүй засчихсан байх жишээтэй.

-АШУҮИС-ийн захирлын тухайд манай оюутнууд өөрсдөө чанартай гэж үнэлсэн, чанаргүй гэсэн тохиолдолд л бид төлбөр хөнгөлөх асуудлыг гаргаж тавина гэж ярьсан. Та бүхний хийсэн судалгааг үндэслэл болгох юм уу?

-Манай хөдөлгөөний АШУҮИС-ийн оюутнууд “Бид ингэж дүгнээгүй, яг яаж энэ үр дүнг гаргасан юм бэ” гэж бүр гайхаж байгаа.

Бидэнд судалгаанд оролцсон 1000 оюутны код, утасны дугаар байгаа. Ийм байдлаар БШУЯ дэлгэчих ээ. Асуултуудтайгаа хамт. Энэ судалгаагаа оюутнуудад ач холбогдлыг нь ойлгуулахгүйгээр хөнгөхөн авчихсан юм уу. Асуултууд нь яг ямар байсан юм, ямар хариултууд ирсэн юм гэдгийг гаргаж тавих хэрэгтэй.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

10 Сэтгэгдэл

  1. Энэ охин маш сн бна. Ер нь оюутан гэлтгүй сурагчид ч бас энэ мэтээр л хагас боловсрол эзэмшиж бна. Нариин мэргэжлиин хичээлииг онлайнаар орно гж бхгүй л бмаар.

  2. Jishee ni muis tanhimaar orj bhd awdag asuulga yu ch uurchlugduugui bnlee tanhim, tsahim 2 oor bhd asuulgaa ch oorchloogui ajlaa yaj hiideg ni oilgomjtoi angi tanhimiin shiree sandal hureltsdeg uu? Gsn hachin asuulttai bid ymr tanhimaar orj bga bish ternii hureltseeg hen mdeh bilee iim asuulga awchaad 80% setgel hanamjtai geed bga bol ystoi ichij uh!!!!

  3. Цахим сург####т гээд 1 жил гаруй явлаа. Оюутнуудын 80% нь цахим сург####танд сэтгэл ханг####уун байна гэж худлаа шүү! Нарийн мэргэжил битий хэл тогоочийг ч онлайнаар бэлдэх боломжгүй. Ядаж л хоолоо үнэрлэж, х####ууныг нь мэдрэх хэрэгтэй биздээ. Мэс заслын эмч, инженерийн нарийн мэргэжлийг лабораторид л орж байж ойлгоно шүү дээ! Онлайн сург####танд манай сургуулийн мундаг багш нар дургүй, харин ш####ихгүй багш нар мөн тэтгэвэрт гарах дөхсөн цаг нөхцөөсөн багш нар тун дуртай байгаа бололтой байна лээ. Ичиж үхмээр нь бодитоор хичээл ороод оюутанд ойлгуулж чаддаггүй, өөрөө ч ер нь мэддэг юм уу гэмээр багш нар нөгөө л фонт нь танигдахгүй PPT-оо онлайн сург####т гээд оруулсан ч байх шиг.

  4. orchin tsagd kovid s bolj delhii dahibaa hund bn l da.buhii l salbard…online hicheliin sain tal ch bn..muun ch bas bga.yer n ymr hicheeluud online bh n iluu zohimjtoi be …medeej lectiin hicheeluud.iluu unsh iluu urgun setge..buh bolomjiig oyutnuudad olgo.harin nariin mergejliin hicheeluud tuhailbal hugjim,duu,bujig,uran zurag bolood gantsaarchiosan surgaltuud unen de bol online nereer l yerunhiid n bazaj l bn daa..ur dun bol 20%. uldsen 80 %oyutn uuruu l hii gesen ug l dee…net internet hugjsunch damjuulalt mash muu shde…ter hugjmiin nariin ungu avia hudylguuniig bol diilehgu gatsna duu n tasrana geh met zoblon bol bn bn.za tgd hen ashigtai bgn….bagsh nard lav bish..jishee n hool unaanii huvisah zardal uguhgui bolson,iluu tsagiig n uguhgu bolson…tsalin n undsende 800k dundaj aar….tolbor iig 100%abj bn.bagsh nariin achaalal bol ihessen online r orloo gehed yerdiinhuus…tiimd tur ch tusal demj surguuliud ch baa bod…mungy bol bga shuu …hemneltiig ch bas hiij bga bh..yadaj gadaad tomilolt geed darga alvan tusgaaltnuud n tenehee bolio bailgui dee ..ter mungy hemnegdne iluu tsaguub mungu iig uguhguu unaa hoolnui mungiug n uguhgu ..tgd bodhoor syrg.d ashigtai yum shig k bgm daa

  5. Хүрэлсүхийн жонхуу ажлыг сайн мэт хархгдуулах, ард түмний х####аасыг оюутан хүүхдүүдээр нь дамжуулан сэгсрэх ажил л явж байна. Ялангуяа анагаахын хичээлийг яагаад ч цахимаар бүрэн орлох боломжгүй маш олон гардан үйлдэл өвөрмөц үзүүлэн хөтөлбөрүүдтэй байдаг. Тэгтэл 86 % сэтгэл ханамжтай чанартай ч гэх шиг! Ямар боловсрол өгч байгаа нь л илт харагдаж байна…Оюутнуудыг ил д####д дарамтлаж байгаа сурагтай…Хэдий болтол ингэж хууртах вэ Сэрцгээ Монголчуудаа боловсролоо аварцгаая!

  6. Мэргэжлийн хичээлийг цахим үзэх нь богино хугацаанд оновчтой байж болох ч энэ урт хугацаанд бол ш#### худлаа чанаргүй сург####т болно. Жнь: байг####ийн ухаанаар сурч бгаа оюутан ургам####, амьтан гээд амьд биесийг таних, тодорхойлж сурахад маш олон цагийн дадлага ажил хийн, хөдөө хүртэл явдаг. Энэ мэдлэгийг эхний 2 жилд хийж маш их юм сурдаг. Энэ чинь мэргэжил. Гэтэл цахим заагаад бв#### юу ч толгойд нь үлдэхгүй. Бусад мэргэжил яг адилхан. Бас цахим хичээл з####уусын бие эрүүл мэндэд хортой маш олон цагаар сууж компьютер тэр бүү хэл гар утсаар хичээл хийж бна. Энэ бол бодит үнэн. Сээр нуруу аарцаг мухуйж. Чихэвч зүүж толгой тархи нь хатгаж бна. Тэр шийдвэр гаргаад бгаа хүмүүс өөрсдөө ийм байдлаар удаан суугаад үз. 5 хонохгүй биз. Юун корона цаашаа болох вий дээ.

  7. Мэдээж цахим сург####тандаа анхаар#### хандуулж хичээж л байгаа байх, хичээлээ гээд ханг####ттай биш бна, ханг####тгүй учраас төлбөрийг мөн ханг####тгүй байд####тайгаа уяж бууруулах хэрэгтэй. Хичээж, хөрөнгө мөнгө зарж бгаа гэж хэллээ гээд болчих асууд#### биш.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button