СУРВАЛЖИЛГА, НИЙТЛЭЛ

Хүдэр суманд баавгай айлын 120 литр савтай айргийг тэвэрч авч яваад уусан байжээ

Аравдугаар сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд аав хүү хоёр баавгайд бариулан амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Үүнээс өмнө тус суманд баавгай орж ирэн айлын мал руу дайрах, амбаар гэрийг нь сүйтгэх тохиолдлууд их гарч байсан ч буу ашиглахыг зөвшөөрөөгүй. Харин дээрх харамсалтай үйл явдлын дараа Сэлэнгэ аймгийн Засаг дарга зайлшгүй тохиолдолд баавгайн эсрэг буу ашиглахыг зөвшөөрч, аймагтаа онц байдал зарласан тухайгаа мэдээлсэн.

Гэвч баавгайны аюул хэвээр л байна. Зөвхөн Ерөө суманд биш, ойролцоо орших Хүдэр суманд ч иргэд айдастай байгаа гэнэ. Учир нь тус суманд баавгай сумын төв рүү орж ирэх, айлын айраг цагаатай амбаарыг ухахаас авхуулаад хор хөнөөл ихтэй байна. Иргэдийг харуй бүрий болоход гэрээсээ гарахгүй байх, хаалга үүдийг нь самардах, тогших чимээ гарвал онгойлгож өгөхгүй байх зэрэг зөвлөгөө өгчээ. Хүний амь эрсдэхээс нааш анхаарахгүй орхиж, иргэдээ “өөрсдөө аргалаарай ”, “буудаж болохгүй ” гэсэн үгсээр торгоож явсаар Ерөө суманд ноцтой хэрэг гарлаа. Одоо үлдсэн иргэдээ хэрхэн хамгаалах талаар ямар нэгэн чиглэл алга, онц байдал зарласан нэртэй ч бүх юм бахь байдгаараа байгаа аж.

Тухайлбал, Хүдэр суманд иргэн Б-ийн гадаах амбаар руу баавгай дайрч хөргөгч зэрэг цахилгаан хэрэгслийг нь эвдэж, тахианы байрыг нь сүйтгэж, амбаарт байсан 120 кг савтай айргийг нь тэврэн 100 орчим метр газарт аваачаад хагалж, доторхийг нь уусан зэрэг сонин хачин мэдээллүүд ирэв.

Гэрэл зургийг: Хүдэр сумын иргэдийн фэйсбүүк хуудсаас авч ашиглав. Баавгай төвийн ойролцоо орж ирсэн яваа нь.

Энэ тухайд Сэлэнгэ аймгийн Хүдэр суман дахь Хан хэнтийн тусгай улсын хамгаалалттай газрын Ерөө хэсгийн байгаль орчны улсын байцаагч Г.Баяраагаас тодрууллаа.

НЭГ ШӨНӨ АЙЛЫН ЗУРГААН ЯМААГ ИДСЭН Ч ТОХИОЛДОЛ БИЙ, ГУРАВ ХОНОГИЙН ӨМНӨ СУМЫН ТӨВД ЯВЖ БАЙСАН

Тэрбээр “Баавгай айлын амбаар сав руу орж, айраг цагааг нь идсэн байдалтай л байна. Энэ зунжингаа л байгаль орчин хариуцсан бид үргээлэг хийж өнгөрөөлөө” гэсэн юм.
-Хэддүгээр сараас эхлээд баавгай бууж ирэх болсон юм бэ?
-Долоодугаар сараас сүүлээс л эхэлсэн дээ.
Та бүхний ажигласнаар ганц нэг баавгай биш олон баавгай бууж ирж байх шиг байна уу? Эсвэл…
-Хэдхэн хоногийн өмнөх байдлаар манай суманд 21 тохиолдол бүртгэгдээд байна. Одоо Онцгой байдлын газар, цагдаагийн газраас суманд онц байдал зарлачихсан байгаа. Хүмүүс ирчихсэн, харин би гүний эргүүлтэй учраас түүнд нь оролцоогүй явах гээд байж байна.
-Дээрх 21 тохиолдолд хүний амь насанд халтай тохиолдол байв уу?
-Айлын мал руу их дайрч байгаа. Мөн цагаа, ногоо хадгалсан амбаар руу дайрч, сүйтгэнэ. Мөн 120 кг савтай айраг, цагааг нь хүртэл тэвэрч авч 100 гаруй метрийн зайд аваачиж байгаад хага татаад доторхыг нь уучихсан ч тохиолдол бий. Манай сумын цагдаа, байгаль орчны байцаагч, тусгай хамгаалалттай газрын хоёр байцаагч малчдадаа сануулга өгсөн байгаа. Орой үдшийн цагаар хамаагүй гарч явж болохгүй, гэрийн гадна баавгай ирвэл гарч болохгүй, юу ч болсон бай амиа л хамгаалах хамгийн чухал гэдгийг хэлээд байна. Мал хуй ч дүүрч. Нэг орой нэг айлаас ядаж л нэг ямаа, нэг хонь авна. Манай суманд нэг шөнө нэг айлаас бүр зургаан ямааг идсэн ч тохиолдол бий.
-Малчин айл нохойтой байгаад нэмэргүй юу?
-Нэмэргүй. Хуцаж, боргохоос өөр яаж ч чадахгүй. Бидний хувьд хаанаас хэзээ гарч ирэх нь мэдэгдэхгүй учир байнга хараад суух боломж муу.
-Сумын төв рүү бууж ирж байгаа юу?
-Гурав хоногийн өмнө сумын төв рүү баавгай орж ирснийг манай нэг иргэн баримтжуулж зургийг нь авсан байна лээ.
-Одоо онц байдал зарлачихсан тул зайлшгүй тохиолдолд буудахыг зөвшөөрсөн бичиг та бүхэнд хүрэв үү?
-Аймгийн Засаг дарга зурагтаар “Хүний амьнаас илүү араатан гэж юу байх билээ ” гэж ярьсан. Хоёр хүн амь насаа алдсанаас хойш аймгийн онц байдал хуралдсан шиг байна лээ. Бидэнд одоохондоо бичиг сачигаар ирсэн мэдээлэл алга. Би өөрөө хоёр хоног хөдөө явж байгаад ирсэн.

ЗӨВЛӨМЖ: ЗЭРЛЭГ АМЬТДААС ӨӨРИЙГӨӨ ХАМГААЛАХ НЬ

  • Хотын ногоон бүсэд ганцаараа зорчихоос зайлсхийж бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр явуулахгүй байхыг анхааруулж байна. 
  • Араатан амьтад идэш тэжээлээ барьсан эсвэл шархадсан, хүнтэй гэнэт тулгарсан үедээ дайрах нь бий. Ийм нөхцөлд хашхирах, алгаа таших, төмөр эд харшуулах зэргээр чанга дуу чимээ гаргах, мод, чулуу шидэх, бөөнөөр зогсож олноор байгаагаа мэдэгдэх зэрэг арга хэмжээ авах хэрэгтэй.
  • Зэрлэг амьтны үр төлтэй таарвал тусламж үзүүлэх, зураг авах, бичлэг хийх гэж оролдолгүйгээр даруй холдон явахыг анхааруулж байна. Учир нь эх амьтан идэш тэжээл хайж явахдаа ч төлтэйгөө ямагт ойрхон байх бөгөөд тэднийгээ хамгаалахын тулд догшин авир гаргах нь олонтаа.
  • Хэрэв баавгай, чоно, шилүүс зэрэг махчин амьтантай таарвал зугтахгүйгээр арагш аажим ухрах, нүд рүү нь эгц харах, гараа өргөх, гадуур хувцсаа дэлгэн овор хэмжээтэй харагдуулахыг хичээх хэрэгтэй ба нуруугаа харуулахгүй байх нь зүйтэй. 
  • Нийслэлийн ногоон бүсэд бамбай хоншоорт /хортой/, рашааны /хоргүй/ могой элбэг тохиолдоно. Өндөр өвстэй газар аль болох явахгүй байх, урт түрийтэй гутал өмсөх зэргээр могойд хатгуулахаас сэргийлэх боломжтой. Хатгуулсан тохиолдолд гар хөлийг чиг барьж боох, их хэмжээний шингэн уулгах, хэвтээ байдлаар зөөж яаралтай эмнэлэгт хүргэх нь зүйтэй.

Т.САНТ

Таг

Холбоотой мэдээ

19 Сэтгэгдэл

  1. Ene medee tcuurhal hyataduudiin yavuulga baihoo. Dondi savariin avah gesen sanaarhal mongoliin hamagl oodteigiin zoogood duusgalaa odoo bur baavgaig aluulj duusgahan

    1. хүний амь эрсдчихээд байхад битгий солиороод бай. хорхойтсон баавгайтай халз тулгачих юмсан. амьдаараа зулгаалгаж байх үедээ юу гэж орилох болдоо

    2. тэгээл юм л болвол улс төржүүлээл, хужаа нартай холбодын эргүү орк шүү бас тэгжаагаад

  2. Байгальтайгаа хамаагүй харьцсаны гай нь гарч байна даа. Энэ улам даамжирч байгаль эх энэ байтугайгаар хариугаа авна даа.

  3. Баавгай буудах зөвшөөрөл авах гээд худлаа мэдээлэл цацаад байгаа юм бишүү? Дайны хажуугаар дажин гэу

    1. зүйтэй. байгаль длэхийгээ юу ч үгүй цөлмөж ан амьтад идэж уух юмгүй, байх суух газаргүй болгосон хүн чөтгөр

  4. Өлсгөлөн баавгай хүмүүсийн шунал хоёр байгалд аюултай болж байна даа бүх баавгайгаа устгаад байх уу ухаалаг арга хэрэглээч дээ . ард түмэн !

  5. Хуцдаг юм хүдэрт ямср юмных нь тийм их айраг байдаг юм. Тэнд уух зорилгоор авч очвол үстээд л 20л олдвол дээдийн заяа. Зохиомол юм бичихээ боль. Баавгсй жасхан өдөө л биз

  6. Сэлэнгэ Хүдэрт Өдийд 10 сар гарчисан байхад Хангайд Гүү барьчихсан Айраг хийж суудаг 120 литр .Баавгай цалгиулахгүй тэврээд явчихдаг. Цэнхэр сав ч авч явахад амаргүй дээ.Урд 2 савраараа айраг тэврээд хойд 2 дээрээ явчихдаг л юм байж дээ

  7. манай хамаатнууд ерѳѳд байдаг тэд хэлэхдээ баавгай нтр гүйгээд байсан юм алга л бна сошиалаар хотынхноос л сонсож бна хэдэн орос анчид дагуулж явдаг нутгийн анчдын хийж байгаа ажил байхаадаа зарим нэг байгаль хамгаалагч нутгийн удирдлагууд ч холбоотой бх гэж бналээ суугуул иргэд нь ч сенсацилаагүй бхад хэдэн нѳхдүүд сэвж хаячаад баавгай агнуулах арга юм бишүү ай?

  8. Jims samaraa hamaagyi tyyged hytadruu yavuulad bai hool hynsgyi bolson amitad yhehiin ayul pirhon bna sewed ulsad modond urgaj bga jimsee hyrtel tyydeggyi yum bna lee shuvuud idne geed idmeer baival delgyyrees av gedeg gesen

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
Close