Ш.Мягмарбаяр: Хог шатаах найман зуухнаас хоёр нь ажиллаж эхлээгүй

Завхан аймгийн найман суманд хог шатаах дунд оврын зуухыг хүлээлгэн өгч суурилуулсан аж.
Тодруулбал,Улсын төсвийн 1.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хоёр болон 10 тонны хүчин чадалтай зуухыг найман суманд хүлээлгэн өгсөн байна. Энэ талаар тус аймгийн засаг даргын орлогч Ш.Мянганбаяраас тодрууллаа.
“Манай аймаг 24 сумтай. Тэдгээрээс хүн ам ихтэй найман суманд хог шатаах зуух суурилагдлаа. Одоогоор Отгон, Дөрвөлжин, Эрдэнэхайрхан, Тэс, Цагаанхайрхан, Сонгино суманд буй хоёр тонны хүчин чадалтай зуух хэвийн ажиллаж эхэлсэн байна. Харин Улиастай, Тосонцэнгэл сумдад суурилуулсан 10 тонны хүчин чадалтай зуух ажиллаж эхлээгүй байгаа.
Яагаад гэвэл хог шатаах зуухны барилга баригдаагүй байгаа юм. Тус барилгыг энэ ондоо багтаан барих, улмаар тус зуухыг ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажлаа эхлүүлээд байна.
Энэ хог шатаах зуух суурилуулсан сумдынхаа хэмжээнд ажиллах бөгөөд хүчин чадлынхаа хэрээр ажиллаад эхэлбэл хог хаягдлын хэмжээ буурна гэдэгт итгэлтэй байна. Мөн бүхий л төрлийн хог хаягдлыг улирал харгалзахгүйгээр шатааж чаддагаараа онцлог” хэмээлээ.
О.ОНОН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.