“Nike”-ийн дэд ерөнхийлөгчийн хүү 132 мянган ам.доллараар “Adidas”-ийн пүүз худалдан авжээ

“Nike” компанийн Хойд Америк дахь хэлтсийн дэд ерөнхийлөгч Анн Хебертийн хүү өөрийнх нь зээлийн картыг ашиглан 132 мянган ам.доллараар тусгай загварын пүүз худалдан авжээ. Түүний хүү 19 настай Жон Хеберт “Adidas Yeezy Boost 350 Zyon” загварыг худалдаанд гарсны дараа нь ботууд ашиглан онлайнаар 600 ширхгийг худалдаж авсан аж. Үүний дараа тэрбээр худалдан авсан загваруудаа өөрийн “West Coast Streetwear” компаниар дамжуулан зарсан юм.
Жон Хеберт ээжийнхээ нэр дээр байдаг “American Express”-ийн корпорацын зээлийн карт ашиглан худалдан авалт хийсэн бөгөөд 20 мянган ам.долларын ашигтай ажилласан аж.

Бусад эх сурвалжууд өмнө нь Хеберт ээжийнхээ ажилчны хөнгөлөлтийг ашиглан “Nike”-ийн пүүз олноор нь худалдан авч байсан талаар мэдээлсэн байна.
Тус явдлын улмаас өнгөрсөн даваа гарагт (2021.03.01) Анн Хеберт албан тушаалаасаа огцорсон юм.
Эх сурвалж: NY Daily News
Б.БУЯНДОРЖ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
"авжээ" гэж бичдэггүй шиг санагдах юм. "авчээ" гэж бичдэг биз дээ