Б.Мөнхжин: Б.Батцэцэг сайд С.Лавровтой утсаар ярьсан нь үнэн, Ерөнхийлөгчийн айлчлал яригдсан эсэхийг мэдэхгүй

ОХУ-ын нэгэн мэдээллийн сайтад Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, тус улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой утсаар ярьсан тухай мэдээ нийтлэгдээд буй. Тус мэдээнд, энэ үеэр ОХУ-ын тал Ерөнхийлөгч Х.Баттулгын айлчлалыг хүлээж авахгүй гэх агуулга яригдсан гэж бичсэн нь анхаарал татаад байгаа юм.
Энэ тухай Гадаад харилцааны Дэд сайд Б.Мөнхжинтэй холбогдож тодрууллаа.
Тэрбээр "Б.Батцэцэг сайд Сергей Лавровтой утсаар ярьсан нь үнэн. Харин би дэргэд нь байгаагүй бөгөөд үүгээр юу яригдсан талаар мэдээлэх эрх бүхий субъект биш юм” гэсэн хариу өглөө.
Гадаад харилцааны яамны албан мэдээллээр Б.Батцэцэг сайд С.Лавровтой хоёрдугаар сарын 4-ний өдөр утсаар ярьжээ. Харин энэ үеэр хоёр орны найрсаг харилцааг өргөжүүлэх, дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг өргөн хүрээнд тэмдэглэх зэрэг асуудал яригдсан гэж мэдээлж байжээ.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ene p###a deer taibar ged hogiin ineedtei yum hiigeed bsn. batceceg batceceg ged casino awgaig yrihaas oor chadah shid bhgui zaluu yumaaa.
Тэр хүүхэн Лавровтой юу ярих билээ. Арай жижигдэх байхаа даа зайлуул
Энэ жул бацаан яаж яваад орлогч сайд болдог юм бол.