Нийгмийн
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн асуудлаар Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэлэлцэж байна

Өнөөдрийн чуулганы хуралдаанаар гурван асуудал хэлэлцэхээр товложээ. Үүнд:
- Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай Улсын Их Хурлын 2021 оны 31 дүгээр тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг;
- Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;
- Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /эцсийн хэлэлцүүлэг/ багтаж байна.