НИЙГЭМ

Он гарсаар 46 удаа цахилгааны шугамыг гэмтээж, тог тасалдуулжээ

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компанийн эзэмшлийн шугам, тоноглолыг он гарсаар 46 удаа гэмтээгээд байна. Үүний улмаас хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг тасалдуулсанаас 26 мянган киловатт цаг цахилгаан дутуу түгээгдсэн байна.

Тодруулбал, гадны нөлөөтэй гэмтлийн шалтгаан, нөхцөлийг авч үзвэл ихэвчлэн газар шорооны ажлыг дур мэдэн хийж, газар доорх цахилгаан дамжуулах кабель шугамыг гэмтээсэн, экскаватор, крантай автомашин механизмаар агаарын шугамын утас гогдож тасалсан, тулгуур болон дэд станцуудыг автомашинаар мөргөж гэмтээснээс үүдэлтэй байна. 

Иргэд, аж ахуйн нэгжүүдийн болгоомжгүй үйлдлээс шалтгаалан цахилгаан эрчим хүчний тасралт, саатал их гарсаар байгаа тул цаашид анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлье.

  О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button