УЛС ТӨР

ТОЙМ: Ерөнхийлөгчийн санааг мини болгон “хулгайлж”, иргэн бүрээ арбитрын шүүхэд “өртэй” болгов

Эгүүр.мн сайт энэ долоо хоногт улс төрийн ертөнцөд болсон үйл явдлыг тоймлон хүргэж байна.

-С.АМАРСАЙХАН АНХААРЛААС ГАРАВ-

Эхнэр нь ХӨСҮТ-ийн улаан бүсээр ороод гарч ирсэн дуулианаар өнгөрсөн долоо хоногжингоо “балбуулсан” Шадар сайд С.Амарсайханы дуулиан энэ долоо хоногт маш сайн дарагдав. Гэхдээ л мэр сэр анхаарал татсаар байлаа. Долоо хоногийн эхний өдөр л гэхэд АН-ын бүлгийн хурал дээр Шадар сайд очиж мэдээлэл хийх үеэр АН-ын бүлгийнхэн түүнийг “барьж идэх” шахсан гэх. Харин шадар маань эхнэрээ өмөөрч, өөрийгөө зөвтгөөд “хуц” гэж хэлээд бүлгийн хурлыг хаяж гарсан гэнэ билээ. Монголчууд ч дуулианаас дуулианд өмнөхөө маш хурдан мартдаг хойно Шадар сайд, түүний эхнэрийн хөл хорио зөрчсөн асуудалд хариуцлага ярьж, хариу авч чадсангүй дээ.

-Н.ТҮВШИНБАЯРЫН ЗОДООН УЛС ТӨРЖИЖ, ЕРӨНХИЙ САЙД ТҮҮНЭЭС “ЗАЙГАА БАРИВ”-

Дээрх дуулианыг дарсан гол үйл явдал бол яах аргагүй Олимпын аварга, бидний шүтээн болсон тамирчин, МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр багийн найз, улсын өсөх идэр начин Э.Энхбатыг үхлүүт болтол нь нь зодож, өөрөө нэг сар цагдан хоригдсон явдал байлаа. Энэ долоо хоногжингоо энэ зодооныг улс төржүүлж, Ерөнхийлөгч Х.Баттулгад бурууг наах ажиллагаа ч гэх үү, төлөвлөгөөт үйл явдал өрнөх шиг болов.

Гэвч эцэстээ энэ нь хуь хүмүүсийн таарамжгүй харилцаанаас үүдэлтэй л хэрэг байж таарах шиг. Э.Энхбат начин одоо  хүртэл ухаан ороогүй. Дахин унтуулгад орсон гэх юм. Энэ хэргээс үүдэлтэйгээр олимп дөхсөн энэ үед Н.Түвшинбаяраас МҮОХ-ны Ерөнхийлөгчийн албаа авах нь зөв гэх өнцгүүд ч явлаа. Үүнтэй холбоотой улс төрийн өнцөг ч өрнөв. Н.Түвшинбаярыг спорт хариуцах зөвлөхөөрөө томилох гэж байсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ түүнээс зайгаа барьж буйгаа ч илтээр мэдээлчих нь тэр.

-ХОЁР АН-ЫН “ЗОДООН” ДЭЭД ШҮҮХЭД ХАНДСАНААР ҮРГЭЛЖЛЭХ НЬ-

Хоёр хуваагдсан АН-ын асуудал ч энэ долоо хоногт өрнөлөө. Ц.Туваан тэргүүтэй АН-ын шинэхэн дарга О.Цогтгэрэл Дүнжингарав худалдааны төвийн гадна хэдэн зуун хүн цуглуулаад АН-ын даргаар батламжлуулах нь тэр. Харин С.Эрдэнэ талын АН-ын дарга М.Тулга өнгөрсөн пүрэв гарагт албажив. Ийнхүү хоёр АН шинэхэн дарга нартай болж авлаа. Одоо хэн нь жинхэнэ АН болохоо тодруулахаар Дээд шүүхэд гомдоллоцгоож эхлэх нь. Хэрхэх нь цаг хугацааны л асуудал. Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө л нэг тийшээ шийдэхгүй бол АН зүгээр л нэр болж үлдэнэ. Дараагийн он жилүүдэд ардчилсан Ерөнхийлөгчтэй болох болов уу. Эргэлзээтэй.

-АН-ЫНХАН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ӨМНӨӨС АРГАА БАРСАН, ШАЛ ДЭМИЙ ҮЙЛДЭЛ ХИЙВ-

Түүнчлэн өнгөрсөн пүрэв гарагт Ерөнхийлөгч Х.Баттулгын ҮХЦ-ын асуудлаар тавьсан хоригийг УИХ хүлээж авсангүй. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгч Х.Баттулга сонгуульд дахин нэр дэвших эрхээ олж авахаар ҮХЦ-ийн гишүүнд өөрийн хүнээ үлдээх гэсэн түүний санаархалыг МАН-ынхан олонхоороо далайлгаж, гүйцэлдүүлсэнгүй.

Гэтэл Х.Баттулгын өмнөөс эл шийдвэрт ундуйцсан АН-ын бүлгийнхэн БНСУ-д онгоцны үйлчлэгчийн бөгс илдэг ҮХЦ-ийн гишүүн Д.Одбаярыг огцруулахыг шаардаж байна гэж мэдэгдэл хийсэн нь хөх инээд хүргэчихлээ. Тэртээ хоёр жилийн өмнө тэмцээд огцруулж чадаагүй тэр “том” даргыг огцруул гэж дахин “орилсон”  нь ёстой аргаа барсан, шал дэмий үйлдэл байлаа.

-МОНГОЛЫН ИРГЭН БҮР 300 МЯНГАН ТӨГРӨГИЙН ӨРТЭЙ БОЛОХ НЬ ТЭР-

Энэ долоо хоногийн улс төрийн ертөнцийн дуулиан шуугианы оргил нь хатуу хөл хорио тогтоож, иргэн бүртээ 300 мянган төгрөг бэлнээр тараах Засгийн газрын шийдвэр байлаа. Санхүүжилтийг нь “Оюу Толгой” компаниас гурван удаагийн шилжүүлгээр орж ирсэн  1 их наяд 26.5 тэрбум төгрөгийн татварын өрөөр шийдвэрлэх гэнэ.

Энэ татварын өрийн асуудлаар Лондоны арбитрын маргаан үргэлжилж буй цаг дор төрийн санд түр байршуулсан мөнгийг ингэж тараах нь зөв эсэхийг сэтгүүлч асуухад Ерөнхий сайд “Бид шүүхэд ялна. Юм бүхнийг болж бүтэхгүй талаас бүү хар. Болж л таарна. Болно шүү дээ” гэх хандлагаар ихэд ууртайхан хариулт хэлнэ билээ.

Угтаа бол Монголын иргэн бүр 300 мянган төгрөгийн зээлтэй боллоо гэсэн үг. Оюутолгойтой холбоотой арбитрын шүүхийн шийдвэр хэзээ гарах вэ, тэр хүртэл бид өртэй гэдгийг албан ёсоор хэлчих хэрэгтэй байв.

-ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААГ МИНИ БОЛГОЖ ЖИЖИГРҮҮЛЭН “ХУЛГАЙЛАВ”-

Мэдээж эл үйл явдлын бас нэг ньюнс нь МАН-ын Засгийн газар Ерөнхийлөгчийн өрх бүрд нэг сая төгрөг өгөх санаачлагыг нь мини хувилбарт оруулаад “хулгайлчхав”. Олон хүүхэдтэй айлууд нь  “Өрх бүрд 1 сая төгрөг өгснөөс хамаагүй амьдралтай дэмжлэг байна” гэж Засгийн газарт оноо өгч байх юм. Нөгөө талаасаа Ерөнхийлөгч хэдэн сарын турш муулуулан барин байж хэд хэдэн удаа санал тавихад нь хүлээж аваагүй байж иргэдээ дэмжих санааг нь мини болгоод жижигрүүлээд ашиглачихсан МАН-ынханд ёстой ичих булчирхай алга.

Мэдээж Ерөнхийлөгч уурлаж, ундууцаад тэр даруй хариуг нь барьчихав. “Та нарын наад 300 мыянга чинь бүрэн дэмжлэг болж чадахгүй. Миний яриад байсан нэг сая төгрөгийн дэмжлэгийг бас өгч байж л иргэд, аж ахуй нэгжүүдийн амжиргаанд дэмтэй шүү” гээд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ рүү албан бичиг “шидчихэв”. Санхүүжилтийг нь өнөөх л яриад байгаа оффшороос оруулж ирэх 4 их наяд орчим төгрөгөөр шийдэх боломж байгаа гэсэн байна билээ. Мөнгө нь орж ирэхийг хүлээж лү байхаас. Мөнө авахад татгалзах зүйл алга.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
30 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Үнэн
Үнэн
2021-04-10 09:22

Бид энэ улсын эзэн юм бол ОТ татвараас авах ёстой мөнгөө хэн нэгнээс айхгүй авах ёстой. 300 мянга бол бидний авах ёстой мөнгө. Арбитрийн шүүхээс айна гэдэг бол бид эх орныхоо эзэн байж чадахгүй гэсэн үг. Тэгэхээр арбитрын шүүхийн шийдвэр ийм гарна тийм гарна гэж айх хэрэггүй байгаа юм. Тэгж айж байгаа хүмүүс бол эх оныхоо эзэн биш учраас Монголоос �######�ах хэрэгтэй.

Зочин
Зочин
2021-04-10 09:31

Дэлхий нийтээрээ өөр өөрийн хэмжээнд зохион байгуулж байгаа арг а хэмжээ АН ыхны юм үзээгүй юм шиг энэ зан хэнд хэрэгтэй юм бээ

иргзн
иргзн
2021-04-10 10:44

Ерөнхийлөгчийн л Санаачилга гэдэг нь Үнэн шүү дээ.

Иргэн
Иргэн
2021-04-10 11:35

Ерөнхийлөгчийн санааг мини болгоод гэнээ. Өрх бүрт 1 сая төгрөг гэдэг нь өөрөө мини байсан. Өрх гэр бүлийн гишүүдийн тоо янз бүр. 2021 оны 1-р улирлын статистикийн тооноос монголын хүн амын тоо хэд, өрхийн тоо хэд гэдгийг харчих, дараа нь бяцхан тоо бодчих. Нийт дүнгээхээ ЗГ-ын тоо хамаагүй их гарч байна. Энгийн жишээ; 4 хүүхэдтэй 6 ам бүлтэй айл ерөнхийлөгчийн яриад байгаагаар өрх гээд 1 сая төг. авна. ЗГ-ын шийдсэнээр иргэн бүр гээд 1 сая 800 мянгыг авч байна. Одонтой ээжүүдийн тоо нэмэгдээд байгааг хэн ч харж байгаа. Тэгэхээр ЗГ-ын шийдвэр мини байтугай ард түмнээ �##�агчлаагүй, харин ч илүү д�##�айцтай, шударга харагдаж байна.

Зочин
Зочин
2021-04-10 11:43

Энэ ерөнхийлөгчийн багийнхан солиоролгшй �######�. Баттулга өөрийнхөө офшор мөнгөө ард түмэнд тараа, төмөр замаар хохироосон төлбөрөө ард түмэнд хувиасаа төл. Ард түмэн энэ засгийн хийсэх ажлын үр шимээр баярл�##�даж байна. Бүгд сэтгэл ханг�##�уух байна. Хутган үймүүлэгч ерөнхийлөгч бидэнд хэрэггшы.

Hmm
Hmm
2021-04-10 11:58

Эдийн засагаа сэргээж мах 20000 гарав.

улмаа
улмаа
2021-04-10 12:21

ХӨЛ ХОИРО УТГАА АЛДЛАА, ГУДАМЖААР дүүрэн АЖИЛГҮЙ ТЭНҮҮЧИЛЖ БНА111

Иргэн
Иргэн
2021-04-10 12:47

Ерөнхийлөгчийн оффшор бүсээс оруулж ирэх мөнгийг
ард бид хүлээсэн нь бухын доодохыг харж үнэг турж үхэв шиг. Явж явж ерөнхийлөгч маань өөрөө ч оффшортой болж байх шиг. Түүний оронд Хятад, Солонгос, Вьетнам, Казахстан, Узбекистантай чөлөөт худ�##�дааны гэрээ байгуулж өгөөч ээ, ард бид өөрсдөө хөдөлмөрлөж, бүтээж, үйлдвэрлэж, экспортолж амьдарья, дарга та нарын худ�##� хишиг ер хэрэггүй.

Зочин
Зочин
2021-04-10 13:17

Ene eronhiilogch daanch ih chadvargui, erguu tolgoinuudaar hureeluulj, zovluuleh ym. Ternii gain bult userch hun bolgon ene hunees zalhaj bn. Tsereg ersee har, ajilaach hiij chadahgui, chaddaggui n neg say togrog,,

иит
иит
2021-04-10 13:41

Засгийн газартаа иргэдээ ялг�##�гүй хандсанд баярл�##�аа. Ерөнхийлөгч бол 6 сая, 1 сая гээд муу хөгшчүүлийг ялгаад шударга бус хандсанд маш их гомдолтой бгаа. чардайж бсан хөгшчүүлд 1 сая одо ч өгөөгүй. мэдээлэлд ойр бсан хөгшчүүл бүгд 6саяыг бнкнаас авч тэглүүлсэн. новш юм.

МОНГОЛ ХҮН
МОНГОЛ ХҮН
2021-04-10 14:15

Хэн ч өртэй болоогүй. Санааныхаа зоргоор бурахдаа заримдаа болгоомжилж бай!!!!!

ХЭХЭ
ХЭХЭ
2021-04-10 17:40

Ерөнхийлөгчийн санаа ч гэх шиг. Ерөнхийлөгч улс төр хийх эрхгүй, тэр тусмаа өвчнөөр улс төр хийх эрхгүй. Зөвхөн Монголын ард түминий билэг тэмдэг байх ёстой этгээд харин ч мини улс төр хийгээд байх юм. ЗГ харин ч тун оновчтой, тэгш хүртээмж бүхий шийдвэр гарг�##�аа. 10 ам бүлтэй айлд 1 сая юу ч болохгүй бол 2 ам бүлтэй айлд арай өөр, иймээс тэгш бус хуваарил�##�т болох мини санаа байсан, еөк-ийн санаа.

Зочин
Зочин
2021-04-10 17:48

САНАА БАЙГААД ЯАХ ЮМ БЭ ХЭНЭЭС Ч ЯМАР Ч САНАА ГАРЧ БОЛНО ГАРЧ БАЙГАА САНАА ЗОРИЛГО НЬ ЮУ БАЙВ ГЭДЭГ СОНИН ЕРӨНХИЙЛӨГЧ ГАРГАЖ БАЙГАА САНААЧИЛГА НЬ 800 МЯНГЫГ ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЭЭ ДЭМЖИХ ЗОРИЛГООР ГЭЭД ЯРИАД БАЙГАА ОДООГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ ДАХИН ЕРӨНХИЙЛӨГЧИД НЭР ДЭВШНЭЭ ГЭЭД БАЙГАА ОДООХОН СОНГУУЛЬ БОЛОХ ГЭЖ БАЙХАД ИЙМ ТОМ АМЛАЛТ ХИЙЖ БОЛОХГҮЙ ДЭЭ МӨН ЕРӨНХИЙЛӨГЧ ХУВЬДАА МАХ ИМПЭКС ТАЛХ ЧИХЭР ГЭСЭН ТОМООХОН ҮЙЛДВЭР ХҮНСНИЙ ТӨВҮҮД БАЙДАГ ГЭЖ ЯРИДАГ ИНГЭЭД БОДОХООР ЭНЭ АМЛАЛТ ХЭРЭГЖСЭН БОЛ ТЭР ИХ МӨНГӨ ХААНА ТӨВЛӨРӨХ БОЛ. ЗГ МАШ ЗӨВ ШИЙДВЭР ГАРГАСАН ГУРВАН САЯ ГУРВАН ЗУУН ИРГЭДЭЭ ЧИ БАЯН БАЙНА УУ ЯДУУ ТАРЧИГ АМЬДРАЛТАЙ БАЙНА УУ ЯЛГАЛГҮЙГЭЭР ОТ КО ОРЖ ИРСЭН НЭГ ИХ НАЯД ГАРУЙ ТӨГРӨГИЙГ ТЭНЦҮҮ ХУВААЖ ӨГСӨН НЬ ГАЗРЫН БАЯЛАГААС ИРГЭН БҮР ТЭГШ ХҮРТЭХ ЁСТОЙ ГЭСЭН ҮНДСЭН ХУУЛИА БАРИЖ ГАРГАСАН ОНОВЧТОЙ ТӨГС ШИЙДВЭР БАЙСАНД ИРГЭД БАЯРЛАЖ БАЙГАА.

Зочин
Зочин
2021-04-10 20:45

Өрх бүрд нэг сая төгрөг гэхээр ганцаараа амьдардаг хүн нэг сая төгрөг авч байхад 8 хүүхэдтэй 10 ам бүлтэй айл адилхан нэг сая төгрөг авна. Харин хүн бүхэнд 300000 төгрөг өгвөл энэ хуваарьл�##�т шударга болно. Иймхэн юм ойлгодоггүй шиг юм болов уу энэ сэтгүүлч.

шударга иргэн
шударга иргэн
2021-04-10 20:52

Монголчууд Өөрсдийнхөө баялаг дээр өрөнд ун�##�аа. Яг л африкийн Судан М�##�и Намиб гэх мэт улсуудын араас орлоо. Хэдэн хужаагийн эрлийзүүдийг бурханчлан тахиад з�##�чихсан чинь 20н мянган хувьсагчтай тоо бодуула�##� л дуусав. Одоо тэгээл нөгөөдүүл нь өнөөдөр 461т маргааш УИХ д хуулийн хариуцлага хүлээнэ ч гэх шиг тавлаад л Тангараглая! гээл зогсож байхын.

зочин
зочин
2021-04-10 20:55

Хужаагийн эрлийзүүд 9н үе ангөрсөн ч БНХАУд үйлчлэнэ. Одоо энэний араас эрлийзүүд янз бүрийн юм бичнэ. Чи өөрөө хужаа юу гээл эхэлдийн ккк.

Жонхуу зайл
Жонхуу зайл
2021-04-10 21:02

Иргэдээ ялгаварл�##�гүй шударга тэгш хандсан ерөнхий сайддаа баярл�##�аа. Жонхуу ч олон ахмадын гоыг харлуулж нүд аниулсан даа. З�##�ьт үнэгнүүд нь �##�ь хэдийн 10н саяын зээл авчаад инээгээд зогсож байх жишээтэй. Жонхуу нэрэндээ таарсан муу жонхуу! Миний ээж л гэхэд гол нь харлаж өнгөрсөн дөө хөөрхий. Алаг үзээд. Миний ээж насаарааа цэвэрлэгч хийчээд өнгөрөхдөө энэ муу хулгар жонхуугын буянаар гол нь их л харласандаа!!!

Өрх биш Иргэн Бүрт
Өрх биш Иргэн Бүрт
2021-04-10 21:08

Жонхуугийн санааг МиНи биш харин ч ШУДАРГА болгосон ерөнхий сайддаа Баярл�##�аа. На�##� Жонхуу чинь олон ахмадуудын голыг нь харлуулж нүд аниулсандаа. 10н саяыг авчаад инээгээд зогсож байсан өндөр тэтгэвэртэй паразит ахмадууд нь өрөө тэглүүлээл миний муу ээж шиг цэвэрлэгчийн 250хан мянгаар амьдардагууд нь юу ч байхгүй хоцроол гол нь харлаж нүд анисан. Жонхуу ч үнэн жонхуу юмдаа. Одоо бас Өрх гээл жонхуу хутгаж байна.

Өрх биш Иргэн Бүрт
Өрх биш Иргэн Бүрт
2021-04-10 21:16

Бурмаа чи одоо ерөнхийлөгчийн хөлсний бичээч юмуу. Орк тархи чинь ганц хүнээрээ л бодож байнуу. 10н ам бүлтэй айл 3н сая төгрөг авч байх нь чиний Орк тархиар бол МИНИ санаа юу тээ? Шударга сайхан хуваарилсан ерөнхий сайддаа баярл�##�аа.

зочин
зочин
2021-04-10 21:28

Өрх гэж нуг�##�аа гаргаж ард түмнээ баярлуулсан Оюукаадаа баярл�##�аа!!! Манайх 8н ам бүлтэй 2.4 сая ава�##� магнай тэнийж байна. Жонхуугийнхаар бол 1 сая. Тэгээл миний дүү шиг ганц бие з�##�уус бол юучгүй болох байлаа. Энэ Жонхуу ч ёстой Жонхуу юмаа.

Ганц бие хүн
Ганц бие хүн
2021-04-10 21:50

Шударга сайхан хуваарилсан ерөнхий сайддаа баярл�##�аа. Над мэтийн ганц бие амьтад нь 300 ава�##� баярлаж л байна. Жонхууг нь хутгасан бол юучгүй үлдээд гол харлах байлаа. Оюкаадаө баярл�##�аа!!!

Иргэн
Иргэн
2021-04-11 08:20

Ер нь засгийн ажил руу хошуу дүрэхээ Женко болих хэрэгтэй. Тэр мөнгө тараах эсэх чинь засгийн ажил. Гүйх нохойн хажуугаар гүйхгүй нохой саад. Хийх ёстой ажлуудаа л хийцгээх нь зөв.
Төмөр зам барих ерөнхийлөгчийн хийдэг ажил огтоосоо биш! Вакцин хөөцөлддөг ч тэр засгийн хийх ёстой ажил. Засгийн ажилд бүү саад бол.

Ард
Ард
2021-04-11 08:21

Ер нь засгийн ажил руу хошуу дүрэхээ Женко болих хэрэгтэй. Тэр мөнгө тараах эсэх чинь засгийн ажил. Гүйх нохойн хажуугаар гүйхгүй нохой саад. Хийх ёстой ажлуудаа л хийцгээх нь зөв.
Төмөр зам барих ерөнхийлөгчийн хийдэг ажил огтоосоо биш! Вакцин хөөцөлддөг ч тэр засгийн хийх ёстой ажил. Засгийн ажилд бүү саад бол.

Иргэн
Иргэн
2021-04-11 11:40

Засгийн газар хамаагүй илүү уха�##�аг, тэгш хандаж байна. Боловсрол чух�##� гэдэг нь үүн дээр ч гэсэн л харагдаж байна даа.

Irgen
Irgen
2021-04-11 15:10

Jonhuu Ard tumend hairtai daa bish yamarch argaar hamaagyi dahin noenii sentiid zalrah tuhai l bodoj ter talaar l aega zali ashig honjoo ahisaar udii hyrsen uuriin hamaarliin olon aimshgiin asuudal bolood baihad amnaasaa gants ugch unagahgyi baigaag oilgohgyi yum Demjeed baisan daa haramsjiina

Х.ЦЭВЛЭЭ
Х.ЦЭВЛЭЭ
2021-04-11 15:29

ЗАСГИЙН ГАЗАРТ БАЯРЛАХ Л ЁСТОЙ. ЕР НЬ АРД ИРГЭДДЭЭ МӨНГӨ, ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХ ЭРХ ХУУЛИАРАА ЗАСГИЙН ГАЗАРТ БАЙДАГ. ХАРИН ЕРӨНХИЙЛӨГЧ ӨРШӨӨЛ ҮЗҮҮЛДЭГ, ШАГНАЛ ОЛГОДОГ БИЛЭГДЛИЙН ХҮН. АРДЧИЛСАН НАМЫНХАН ЗАСГИЙН ГАЗРЫГ ОРОЛДОЖ БАЙХААР ДОТООД ЭВ НЭГДЛЭЭ БОДВОЛ ӨӨРСДӨД НЬ ХЭРЭГТЭЙ БАЙХ. ЗАСГИЙН ГАЗРЫГ ГУТААГААД БАЙВАЛ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД ЯЛНА ГЭЖ ЭНДҮҮРЭЭД БАЙХ ШИГ.

Иргэн
Иргэн
2021-04-11 15:57

Баттулга хөгшидийг ялгаварлаж тэтгэвэр тэглэсэн 6 саяын зээлтэй хөгшид нь баян тансаг хөгжүүл 1 саяын зээлтэй хөгшид хоногийн хоолоо яая гэсэн хөгшид,хоногийн хоолоо дөнгөж байгаа хөгшдөд 6 саяын зээл олдохчгүй.300000 бол иргэдээ ялгаварлаагүй эрх тэгш хандсан явд�##�.

Иргэн
Иргэн
2021-04-11 19:51

Офшороос мөнгө оруулж ирнэ гэж 4 жил үлгэр ярив. Сонсох нээ өөрийнх нь мөнгө тэнд бас байгаа бололтой. Ийм л байна даа монголчууд минь. Хэнд юунд итгэхээ өөрсдөө шийдтүгэй.

иргзн
иргзн
2021-04-11 20:38

Үхсэн хаа байна тэгээд тэр Ам�##�сан 300н одоо хүртэл байхгүй НӨАТ Тэтгэврийн дансанд �##�ь �##�инаар ч байхгүй МАН ингэж л Иргэд ээ Ялгаварлан гадуурхаж байна ш дээ , Мөнгөө аваагүй гайхширсан Улс цаана чинь зөндөө эсвэл МАН ЗГ Өөрийн Намын Гишүүд дэмжигчид дээ 300-аа өгч байгаа юмуу тийм бол тэрийгээ Тайлбарлах хэрэгтэй ш дээ,

зочин
зочин
2021-04-12 13:36

Энэ мэдээг бичигч Б.Бурмаа нь Женкогийн �######�ийг долоож, доодохыг нь хөхөгч бололтой.

Холбоотой мэдээ

Back to top button