СПОРТ
20 настай Б.Хонгорзул Токиогийн олимпийн эрх авлаа

Чөлөөт бөхийн олимпийн эрхийн тэмцээн Казахстан улсад өнөөдөр эхэллээ. Өнөөдөр олимпийн эрхийн төлөө таван тамирчин барилдах талаар бид өмнө нь мэдээлсэн.
Энэ тэмцээнээс Монголын багийн анхны эрхийг Ц.Намуунцэцэг авсан.
“Токио-2020” олимпийн эрхийн төлөө эмэгтэйчүүдийн 57 кг-д барилдаж буй Баянхонгор аймгийн Өлзийт сумын харьяат, улсын аварга Б.Хонгорзул барилдлаа.
Түүний өрсөлдөгч нь БНСУ-ын бөх байв. Эл барилдаанд өрсөлдөгчөө 10-0-ээр ялж, олимпийн эрх авлаа. 20 настай Б.Хонгорзулын дасгалжуулагч нь С.Мөнхдуулдах.
Баянхонгор аймгийн Өлзийт сумын харьяат, “Цэлмэг өглөө” компанийн бөх, дасгалжуулагч С.Мөнхдуулдахын шавь Болдсайханы Хонгорзулзай хийсэн ярилцлагыг ЭНД дарж уншина уу.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ОЛИМПоос мед�##�ь авч монголчуудаа баярлуулаарай. ЧИ чадна
Mundg bnaa odoo olimpdn amjilt husiy nmg uswurt barilddag bhd baynhongoriin uwsuriin shigshee bsn ohin bndaa baynhongoriin uswuriinhn ih ireeduitei hvvhdvvd bdg bsnsn eregtei bymbaa uugnaa gll jijighn bor bndi hvrtel bdg blaa ohiduudaas ene hongoroo oroltsson olon ulsiin temtseem bolgonoos mydal awdg mundg hvvhdvvd bsimdaa