Нийгмийн

Сэлэнгэ мөрөнд осолдсон долоон хүний хоёрынх нь цогцсыг гаргалаа

Хөвсгөл аймгийн төвөөс зүүн зүгт 110 км-т Тосонцэнгэл сумын Тээл багийн “Тэгш булан” гэдэг газар 10 хүн Сэлэнгэ мөрнийг завиар гатлах явцад завь нь хөмөрч, долоон хүн голын усанд осолдсон талаар бид мэдээлсэн.

Тус аймгийн Мөрөн, Төмөрбулаг, Рашаант сумын харьяат 10 хүн Тосонцэнгэл сумын Тээл багаас Рашаант сум руу явахаар Сэлэнгэ мөрнийг завиар гатлах үед татлага олс нь тасарснаар завь нь хөмөрчээ.Ослоос иргэн Ү/38 настай, эрэгтэй/, Б /16 настай, эрэгтэй/, А /3 настай, эрэгтэй/ нар голын эрэг дээр өөрсдөө эсэн мэнд гарсан байна. Харин

  • Т /62 настай, эрэгтэй/,
  • Ц /50 настай, эрэгтэй/,
  • Г /нас тодорхойгүй, эрэгтэй/,
  • У /38 настай, эмэгтэй/,
  • У /32 настай, эмэгтэй/,
  • Б /8 настай, эмэгтэй/,
  • А/ 5 сартай, эмэгтэй/ нар осолдсон болох нь тогтоогдсон тул тухайн газар оронд тандалтын ажиллагааг зохион байгуулж 04.22-ны өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Тэгвэл 2021.04.21-ний  09:36 цагт  50 настай, эрэгтэй, 10:00 цагт таван сартай, эмэгтэй хүүхдийн цогцсыг гаргажээ.

Ослын голомтод аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ё.Пүрэвсүрэнгээр ахлуулсан аврах бүлэг ажиллаж уснаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zocv
Zocv
2021-04-22 16:18

Yamar teneg m#lnuud gatlan gej tenegtej zutegheer nylh ursee bodoj ersdelee tootsdoggui estoi ma##aas dor araichdee haramsaltai.50 .60 hursen humuus uhaan gj uhna bolson ene olon zaluusig boliulah btlaa hamt yavjil baidag.ard irged min anhaar iim zuil dahiad bolohgui geh argaggui sain bodoj naidvartau alham hiij baigaachdee.

Холбоотой мэдээ

Back to top button