УЛС ТӨР

ЧУУЛГАН: Цэцийн дүгнэлтийг хэлэлцэх асуудлаар АН-д дахин нэг цагийн завсарлага өглөө

Өнөөдөр үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдаанаар ҮХЦ-ийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийг хэлэлцэж эхэлсэн. Уг дүгнэлтээр Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим зүйл заалтууд нь Үндсэн хууль зөрчиж байна гэж үзсэн.

УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч дууссаны дараа байнгын хорооны дүгнэлтээр санал хураалт явуулахын өмнө УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга Д.Ганбат хэлэлцэх асуудалд тав хоногийн завсарлага авахыг хүссэн. Харин УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдрийн 16.00 цаг хүртэл завсарлага олгосон.

Тэгвэл үдээс хойших хуралдаан үргэлжилж, завсарлагын хугацаа  дуусч Цэцийн дүгнэлтийг хүлээн авах эсэхээр санал хураалт явуулах гэхэд “Дээрх завсарлагын хугацааг сунгаж, гурав хоногоор хойшуулж өгнө үү”  гэсэн хүсэлтийг УИХ дахь АН-ын дарга Д.Ганбат дахин гаргалаа.Тиймээс АН-д гурав хоног биш нэг цагийн завсарлага өглөө.

Ингэснээр 17:16 минутад чуулган дахин хуралдаж, Цэцийн дүгнэлтийг хүлээн авах эсэхээр санал хураалт явуулахаар боллоо.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button