БНХАУ-аас 900000 тун вакцин татаж авлаа

БНХАУ-ын Синофарм үйлдвэрээс 900000 тун Vero Cell вакциныг Засгийн газар худалдан авч буй. Эхний 300 мянган тун вакцин дөрөвдүгээр сарын 22-ны орой, 300 мянга нь маргааш нь ирсэн бол үлдсэн 300000 тун вакциныг өнөөдөр татан авч байна. Вакцин авч ирж буй онгоц Буян-Ухаа нисэх буудалд газарджээ.
Вакцин татан авалтын талаар Сангийн сайд Б.Жавхлан "Вакцин худалдан авах, хадгалах хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжийг шинэчлэх, улсын хэмжээнд дархлаажуулалт хийх эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх зэрэг үйл ажиллагаанд шаардагдах санхүүжилтэд улсын төсвөөс болон хөгжлийн түнш улс орнуудын хөнгөлөлттэй зээл тусламжаар эх үүсвэрийг бүрдүүлсэн.
Засгийн газар КОВАКС хөтөлбөрийн хүрээнд болон вакцин үйлдвэрлэгчээс шууд худалдан авах замаар вакцин хүлээж авч байгаа бөгөөд дараагийн нийлүүлэгдэх вакцины яриа, хэлцлүүд үргэлжлэн хийгдэж байна” гэжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.