УЛС ТӨР

Д.Ганбат: АН эв нэгдэлтэй байх ёстойг үйлдлээрээ харуулж, хоёр талд бүртгүүлсэн

АН-ын бүлгээс мэдээлэл хийлээ. Бүлгийн дарга Д.Ганбат хэлэхдээ “АН-ын бүлэг 13 гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулахаар болж байна. Н.Алтанхуяг, С.Ганбаатар нар манай бүлэгт орж ирж ажиллахаар боллоо.

Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болох гэж байна. Зургаа дахь Ерөнхийлөгчөө зургаан жилээр сонгоно. Өчигдрөөс бүртгүүлэх ажиллагаа явагдаж байна. Үндсэн хууль, Сонгуулийн хуулиар УИХ-д бүлэгтэй, эвсэлтэй нам Ерөнхийлөгчид нэр дэвшүүлдэг.

Та бүхний яриад байгаа О.Цогтгэрэл даргатай АН-ын хувьд УИХ-д суудалтай 13 гишүүнтэй.  С.Эрдэнийн АН гэж яриад байгаа намд УИХ-д суудалтай нэг ч хүн байхгүй. Тиймээс Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх эрх нь бидэнд үүсэж байгаа юм. Тиймээс Н.Алтанхуягийг Үүндэсний аудитын газар бүртгэх нь хууль зүйн үндэслэлтэй” гэв.

Мөн тэрбээр Ерөнхийлөгчид нэр дэвшэгчээр хоёр талд зэрэг бүртгүүлсэн талаараа тайлбарлахдаа “АН хоёр талд хурлаа хийсэн. Ил зүйл. Энэ их хуралд хоёуланд нь очиж суусан. Ерөнхийлөгчийн сунгаанд хоёр талд нэр дэвшсэн. АН эв нэгдэлтэй байж улс оронд ардчилал байх байхгүйг шийдэх ёстой.  Ийм шаардлагын үүднээс үг хэлэхээс гадна үйлдлээрээ үзүүлсэн юм. Ерөнхийлөгчийн сонгуульд АН нэг нэр дэвшигчийг дэвшүүлж, сонгууль будилаангүй явуулахын тулд дотроо ярилцаж байна” гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2021-05-03 14:35

Энэ хөлдүү Битон дүнхүүдээ л хоёр т�##�д бүртгүүлэхгүй юү

Зочин
Зочин
2021-05-03 15:00

Er n gishuudiig buleg solih metiin es zuin zurchil gargahyg horih heregtei dee

Зочин
Зочин
2021-05-03 15:02

Songogchidoo huurah nugel baigaad zogsohgui gemt hereg baih estoi !!!

ГАНАА
ГАНАА
2021-05-03 15:36

БИДОНЫ ЭЭЛЖИТ ТЭНЭГЛЭЛ

Зочин
Зочин
2021-05-03 16:02

Хэ хэ бидон Ганбаа мөн дөө

зочин
зочин
2021-05-04 00:01

АН - ын нүүр царай болж байгаа хүндээ. Одоогийн гишүүд дотроосоо ш�##�гарсан хамгийн шилдэг ухаантай нь

Холбоотой мэдээ

Back to top button