Нийгмийн

БНХАУ-ын иргэнийг нууцаар хил давуулсан монгол иргэдийг ТЕГ шалгаж эхэллээ

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 10-11-нд шилжих шөнө Монгол Улсын иргэд БНХАУ-ын иргэнийг нууцаар хил давуулсан хэрэг гарчээ.

Тодруулбал Өмнөговь аймаг дахь хилийн 0166 дугаар ангийн хариуцсан … дугаар тэмдэгтэд шөнийн цагаар уг хэрэг үйлдэгдсэн бөгөөд Монгол Улсын хоёр иргэн БНХАУ-ын иргэнийг явганаар хил давуулах төлөвлөгөөгөө биелүүлээд буцсан байна.

Улмаар Хятадын хил давсан иргэнийг тус улсын хилийн албаныхан тэр даруйд нь буюу дөрөвдүгээр сарын 11-ний шөнийн 01 цагийн үед баривчилсан байна.

Харин манай тал уг явдлыг маргааш өглөө нь мэдсэн бөгөөд хил зөрчигчдийн мөр олж илрүүлсэн байна. Улмаар хилчид мөр илрүүлсэн талаараа 0166 дугаар ангийн захирагчдаа мэдээлэл дамжуулсан байна. Ийнхүү шалгалт явуулснаар БНХАУ-ын иргэнийг хил давуулсан Монгол Улсын хоёр иргэнийг нэг хоногийн дараа буюу 12-нд олж тогтоон, саатуулжээ.

Энэ талаар ХХЕГ-ын эх сурвалжаас тодруулахад “Ийм хилийн зөрчил гарсан нь үнэн. Хил давсан БНХАУ-ын иргэнийг тус улсын хууль хяналтын байгууллага шалгаж эхэлсэн. Харин түүнийг хил давуулсан манай улсын хоёр иргэнийг ТЕГ-аас шалгаж эхэлсэн. ТЕГ шалгаж буй асуудал учраас илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна” гэлээ.

-ХИЛ ЗӨРЧИГЧДИЙН ТАЛААР ХХЕГ-Т ХУГАЦАА АЛДАЖ МЭДЭЭЛСЭН АНГИЙН ДАРГА Б.МӨНХБАТЫГ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЖЭЭ-

Тэгвэл эх сурвалжийн мэдээллээр уг хилийн зөрчлийг ХХЕГ-т маш яаралтай мэдэгдэх ёстой байсан Өмнөговь аймаг дахь хилийн 0166 дугаар ангийн захирагч  Б.Мөнхбат уг мэдээллийг дамжуулахдаа хугацаа алдаж, үдээс хойш мэдээлсэн, түүнчлэн “хил зөрчөөгүй, торон сааданд тулаад буцсан мөр олдсон” гэх буруу ташаа мэдээллийг ХХЕГ-т өгсөн гэх мэдээлэл байна.

ХХЕГ-ын албан эх сурвалжаас энэ үнэн эсэхийг тодруулахад “Хилчид өглөө эрт хил зөрчигчдийн мөр илрүүлсэн байхад ангийн дарга Б.Мөнхбат ХХЕГ-т үдээс хойш мэдээлэл хүргэсэн. Тиймээс хариуцлага алдсан шалтгаанаар албан тушаалаас нь чөлөөлөх тушаал гаргасан. Хил зөрчөөгүй гэж хэлсэн нь БНХАУ-ын иргэнийг хил давсаныг мэдээгүй, хоёр хүний мөр буцсаныг хараад хэлсэн анхны мэдээлэл байсан” хэмээлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 5, 2021 11:28

zaaa uhsen baasnii yun sur badraadin s#akuud

З
З
5 сар 5, 2021 19:25

Давуулахаас нь өмнө барьж болдоггүй юм байхдаа

Зочин
Зочин
5 сар 5, 2021 20:05

Ххег одоо бүр ялзарч байгаа газар л даа. Бүгдийг нь �######�уулж цэвэрлэх хэрэгтэй.

Зочин
Зочин
5 сар 5, 2021 22:54

2 улсын хил хамга�##��##�т,сонор сэрэмж шуурхай байдлын түвшин ийм л ялгаатай байна даа

Зочин
Зочин
5 сар 6, 2021 00:24

Za zugtaagaad ehellee dee. Jivij bga usan ongotsny harhuud

Зочин
Зочин
5 сар 6, 2021 01:15

Хүрэлсүх өөртөө зөөлөн бууз захи�##�сан байна

zovre lioptor
zovre lioptor
8 сар 10, 2021 14:14

I like the valuable information you provide on your articles. I will bookmark your blog and take a look at again here frequently. I am somewhat certain I will be informed plenty of new stuff right here! Best of luck for the next!

Холбоотой мэдээ

Back to top button