НИЙГЭМ

Зах, худалдааны төвүүдийг тавдугаар сарын 22-ноос нээнэ

Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар тавдугаар сарын 8-ны 06:00 цагаас хатуу хөл хориог сулруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэр гаргасан.

Уг шийдвэртэй холбоотойгоор Улсын онцгой комиссоос өчигдөр мэдээлэл хийсэн. Хөл хориог сулруулахдаа аж ахуйн нэгжүүдийг шат дараатай нээхээр болсон.Тавдугаар сарын 8-наас бизнес, нийгмийн 89 төрлийн аж ахуй нэгжээс 18-ыг нь хязгаарлах бөгөөд томоохон захуудыг энэ сарын 22-ноос нээхээр шийдвэрлэсэн байна.

Шат дараатай нээх үйл ажиллагаануудын зарим нь вакцины хоёр тунд хамрагдан, 14 хоног өнгөрсөн иргэдэд нээлттэй байх юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zovrelioptor
zovrelioptor
2021-08-10 16:27

Good website! I really love how it is easy on my eyes and the data are well written. I am wondering how I might be notified when a new post has been made. I've subscribed to your feed which must do the trick! Have a nice day!

Холбоотой мэдээ

Back to top button