СПОРТ

Хакүхо М.Даваажаргал аавдаа зориулсан башёдоо түрүүллээ

-Зургаан башёг өнжсөнийхөө дараа барилдаад түрүүлсэн анхны сүмоч боллоо-

Мэргэжлийн сүмогийн Нагоя башёгийн түрүүг хоёр монгол сүмоч булаалдав. Их аварга Хакүхо М.Даваажаргал, озеки Г.Ган-Эрдэнэ нар 14 дараалан давсан. Улмаар 15 дахь өдөр хоорондоо учраа таарав. Хоёр бөх 14 дараалан давж, 15 дахь өдөр түрүү бөх тодорсон нь есөн жилийн дараа болж буй тохиолдол. Хамгийн сүүлд буюу 2002 онд Хакүхо, Харүмафүжи нар 14 даваад, 15 дахь хоорондоо барилдан, түрүү бөх тодорсон. Тус башёд Харүмафи Д.Бямбадорж түрүүлж байсан билээ.

Хакүхо сүүлийн зургаан башёд бэртлийн улмаас барилдаагүй. Түүнийг зодог тайлах эсэх асуудал сөхөгдөөд байсан билээ.

Цагтаа озеки цол хүртэн, доод зиндаа руу унаад бүхний тэгээс эхэлсэн Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ сүүлийн хоёр башёд дараалан түрүүлж, озеки цолоо эргүүлэн авсан. Улмаар энэ сарын башёд өвдөг шороододараалгүй, 14 дараалан давж, аварга цолны болзол хангаад байлаа. Болзлыг нь хангасан аварга цолоо түрүүгээр мялааж, баталгаажуулах эсэх нь эцсийн мөчид тодров.

Өнөөдөр Хакүхо давж, мэргэжлийн сүмод 45 дахиа түрүүллээ. Зургаан башёд барилдалгүй өнжсөнийхөө дараа барилдаад түрүүлсэн анхны тохиолдол. Их аварга М.Даваажаргал энэ сарын башёг аавдаа зориулж буйгаа хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолсон юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 18, 2021 17:34

Amjilt husie! 45 dahi turuu !!! Buten jil buiu 6 bashe barildaagui garch ireed turuulsen anhny sumoch bolloo. Ter tusmaa neg ch unalgui turuulev! Hamgiin deed amjilt uzuulden duud bayar hurgeie! Holywoodyn kino bolohoor tuuh shuu!

Ш
Ш
7 сар 18, 2021 20:18

Арчаагүй юм унаад өгчихгүй

Зочин
Зочин
7 сар 18, 2021 20:52

Гайх�##�тай аваргын хүү аварга л байдаг юм байна бахархаж байна

ard
ard
7 сар 19, 2021 20:56

deerh nuhur chi bol unaj uguh yy.chadahgyi sh dee.hyn uuriiguu boddog yum shyy.byar tenhee baihad yah yum.tuv aimgiin dyyd amjilt hysie.aav ni tengerees harj baigaa.urt naslaarai.mongoliinhoo neriig gargaj yavdagt chini bayarladag shyy.

Холбоотой мэдээ

Back to top button