
Токиогийн олимпын наадамд Монголын тамирчид хоёр дахь өдрөө өрсөлдөж байна. Энэ удаагийн олимпод Монголоос буудлагын төрөлд Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа, ОУХМ Э.Даваахүү, Ц.Анударь, О.Есүгэн нар цэц сорьж буй.
Өнөөдөр хийн гар бууны 10 метрийн дасгалд өрсөлдсөн Ц.Анударь финалд шалгарахад ганцхан оноо дутсан. Тэмцээний дараа тэрбээр “Багштай оролцсон бол арай өөр байлаа. Багшгүй оролцож байгаа болохоор онооны самбараа харах боломж байсангүй” гэсэн юм.

Олимп гэлтгүй ямар ч тэмцээнд тамирчны амжилтад дасгалжуулагч ямар их чухлыг спортын хүрээнийхэн надаар хэлүүлэлтгүй сайн мэднэ. Ялангуяа олимпын наадамд бүр ч чухал. Тэмцээний өмнөх сэтгэл зүй, оролцох үеэр нь “Тэг, ингэ” гэж зөвлөөд, хэдэн оноотой явааг нь хэлэхээс авхуулаад дасгалжуулагч үнэхээр хэрэгтэй. Хэчнээн хурдан морь байлаа ч уяачгүй бол түрүүлж чадахгүйтэй л адил.

Ямар сайндаа Ц.Анударийг өнөөдөр өрсөлдөхөд олимпод оролцож буй тамирчин Э.Даваахүү ард нь зогсон, боломжийнхоо хэрээр зөвлөнө лээ. Уг нь нөгөөдрийн тэмцээндээ бэлтгээд, төвлөрч, амарч суух учиртай хүн шүү дээ.
Гэвч зүгээр нэг тэмцээнд бүхэл бүтэн олимпын наадамд Монгол Улс тамирчнаа яагаад дасгалжуулагчгүй явуулав. Ц.Анударийн анхны дасгалжуулагч, өнөөгийн хэмжээнд хүртэл бэлтгэсэн багш нь гавьяат дасгалжуулагч Б.Алтанцэцэг. Одоо тэрбээр дасгалжуулагч Лхаадоржийн удирдлагад бэлтгэлээ хийж байгаа. Энэ удаагийн олимпод дасгалжуулагчгүй явсан тамирчин нь зөвхөн тэр бус.

Буудлагын төрөлд Монголын урдаа барьдаг эрэгтэй тамирчин Э.Даваахүү мөн дасгалжуулагчгүй явжээ. Түүний багш нь Өлзийбаяр.
Тамирчин хүн дөрөв энэ удаагийн олимпод бүр таван жил хөдөлмөрлөн, уйгагүй зүтгэж байж олимпын эрх аван, өрсөлдөж байгаа. Ямар ч спортын тамирчны замналын хамгийн чухал тэмцээн бол олимп. Гэтэл Монгол Улс олимпод хоёрын хоёр тамирчнаа дасгалжуулагчгүй оролцуулж байгаа нь үнэхээр харамсалтай.
Токиогийн олимпод Гавьяат дасгалжуулагч Л.Ундралбат очсон. Гэхдээ тэрбээр зөвхөн Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмааг л хариуцан дасгалжуулдаг.
Тэгэхээр өнөөдөр Ц.Анударь, О.Гүндэгмаа нар хамт өрсөлдөхөд зөвхөн О.Гүндэгмааг л хариуцсан гэсэн үг.
Токиогийн олимпод Монголын буудлага спортын холбоог төлөөлөөд хэчнээн хүн явсан билээ. Хоёрын төлөөлөгчийн оронд дээрх хоёр тамирчны дасгалжуулагчийг багтаагаад Токиод очсон бол амжилтад нь эерэгээр нөлөөлөх байсан нь мэдээж. Ц.Анударь өнөөдөр финалд шалгараад, бүр цаашлаад медаль авах ч байсан юм бил үү. Боломж түүнд бий. Харамсалтай нь, олимпод дасгалжуулагчгүй очсон нь түүний амжилтад чөдөр болчихлоо.
Нөгөөдөр Э.Даваахүү, Ц.Анударь нар холимог хосын төрөлд өрсөлдөнө. Хоёулаа дасгалжуулагчгүй өрсөлдөнө гээд бод доо. Үүний буруутан нь Монголын буудлагын холбоо. Монголын тамирчдын арын албанд хэчнээн олон хүн Токиод очсон билээ. Олон төлөөлөгч Токиод очоод олимп үзэх нь чухал үү. Монголын тамирчид олимпод дасгалжуулагчтай очоод амжилт гаргах нь чухал уу.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Жэнко,цагаан гээд олон дарга хүзүүг нь базаад л дасгалжуулаад зурагаа тавьсан байна лээ
Тэгээд яахуу хэдүүлээ? "Женко" Баттулгад хэлбэл, нэг хэл дуулгавал дасгалжуулагчийг нь мөнгийг нь төлөөд яаралтай аваад ирүүлж чадах байх. Тэрнээс хүрэл медаль авсан хүнийг "Алтын дайтай Хүрэл авлаа" гэж мангартаж хий Попордож байгаа хүнд дуулгах гэхээр хамгаалалтыг нь давж чадахгүйшт
lalariin tsagaan oyulzgana ntr ochson bnle bolimoor ymaa
T1, ene bol mongol setgelgee.
Л.Ундралбат ni dasgaljuulchij bolohgui baigaa ym uu
Er n Olimpiin horoo chin MAN bolood bn.Yaj Tuvshinvayriig huuj yvuulav.Delhiid olimpiin 2 baitugai 1 medelitang yaj hundelj bn.Daramtlaj bgd tamga avaad SU giin huuhded egeh gd.Tamirchinii hudelmer.amjiltiig in tootsoh chadvargui uomnuud.Dasgaljuulagchaa hayj bhaar Tui mai gaa hayhgui yasan.Oyukiig har.Hudee tsarailaad ...Hul hudelgeen ihsej.hot hoorondiin Suudliin vagon teeveree neegeesei.TZ chid ch huseltee yvuulj zorchigchodoo teeverleerei.
жонхууг гараа доошлуулахаас нь өмнөрөн авсан зураг шөнө бол бүр алж байгаа
Ундралбатын оронд энэ 2 залуугийн дасгалжуулагчийг явуулахгүй дээ. Ундралбат бол Гүндэгмааг нухахаас өөр ажилгүй, Гүндэгмаа нь түүнд нухуулахаас өөр чадваргүй болсон хоёр шүү дээ.
Хурган дарга нар баасаа хийж явдаг бнаа. Дасгалжуулагч нь явсан бол яах ч бсан юм билээ. Шоудах тэнэх өөрсдийгөө баясгах жаргал хөөхдөө гаргууд хэдэн новшнууд болиорой.
Баахан дарга нар явсан ш тээ. Тэр Цагаан гээд юугаа хийж явсанн. Оронд нь энэ хүүхдийн буудлагын багш нь явсан бол ядаж финалд орох байсанштээ
Ингэж ярьлаа гээд БТСХ-оос дарамталсан юм шиг байгаа юм даа Даваахүүгийн ярианаас тэгж санагдсан. Хурган дарга нар зайл2
Real fantastic visual appeal on this site, I'd rate it 10 10.