Япон улсын Засгийн газар 132,210 тун вакцин хандивлалаа

“КОВИД-19 цар тахал болон нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд Монгол улс 132,210 тун Пфайзер/БиоНТех BNT162 вакциныг долдугаар сарын 28-ны өдөр хүлээн авчээ. Үүнийг Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлсэн юм.

Вакцин худалдан авах гэрээний дагуу 2021 оны гуравдугаар улиралд нийт 1,124,370 тун вакцин нийлүүлэхээс өнөөдрийн байдлаар 294,840 тунг хүлээн авсан. Вакцинд хөхүүл болон жирэмсэн эмэгтэйчүүдийг хамруулахаас гадна, эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлийг үндэслэж 12-17 насны хүүхдүүдийг сайн дурын үндсэн дээр үргэлжлүүлэн вакцинжуулах юм.
“КОВИД-19 цар тахал болон нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийг НҮБ-ын Хүүхдийн Сан (UNICEF)-аар дамжуулан Монгол Улсад хэрэгжүүлж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Оросууд манайд туслахгүй япон муу нэртэй хужаа нар л туслах юм