ДЭЛХИЙУЛС ТӨР

Афганистан: Хэт даврагчдын хяналт улам өргөжсөөр

Афганистанаас НАТО-гийн бүрэлдэхүүнийг гаргаж эхэлснээр тус улсад Засгийн газрын цэргүүдийн байрлал руу халдах, хурдны зам дээр отолт хийх гэх зэрэг террорист ажиллагаа өдөр бүр гарч тэндэхийн байдал эрс доройтсон. Америкийн цэргүүд 20 жилийн турш Афганистанд байхдаа тэндэхийн нөхцөл байдлыг саармагжуулж, амжилтанд хүрээгүй. Нэг үгээр хэлэхэд, Вашингтон Афганистанд байрлаж байсан цэргийнхний зардалд дэмий мөнгө үрсэн болж таарч байгаа юм.

Одоо Талибанчууд бүх фронтод довтолгоо хийж эхэлсэн. Мөн хэт даврагч бүлэглэлүүд Афганистаны нэлээд хэсгийг хянаж, хөрш зэргэлдээ мужуудад хүртэл өөрсдийн хүчийг бэхжүүлсээр байгаа юм. Талибан хөдөлгөөний босогчид гурван мужийн нийслэлийг эрхшээлдээ оруулаад байна.  

Тодруулбал, Талибанчууд өнгөрсөн ням гараг /2021.08.08/-т Афганистаны хойд зүгт орших томоохон хот Кундузаас гадна Сари-Пуль, Талокан хотыг ч эзэлж бүрэн хяналтандаа оруулсан аж. Кундуз хот нь одоогийн байдлаар стратегийн хувьд хамгийн ач холбогдолтой хот болоод байгаа юм.

Талибан хөдөлгөөнийхөн гал зогсоох талаар Афганистаны Засгийн газартай хэлэлцээрийн ширээний ард суухгүй хэмээн мэдэгдсэн. Түүнчлэн, Афганистаны дотоод асуудалд АНУ хөндлөнгөөс оролцохгүй байхыг анхааруулав.

Эргэн сануулахад, АНУ болон түүний холбоотнууд Афганистанаас цэргээ энэ оны тавдугаар сарын 1-нээс татаж эхэлсэн. Гадны бүрэлдэхүүн 2021 оны есдүгээр сарын 11-ний өдөр буюу Америкчуудыг терроризмын эсрэг дайнд турхирсан Манхэттен хотод болсон Дэлхийн Худалдааны төвийн барилга руу террорист халдлага үйлдсэн 20 жилийн ойг тохиолдуулан америкийн цэргүүдийг бүрмөсөн гаргараах болсон билээ. Үүнтэй холбогдуулан, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мэдэгдэл хийсэн ба Америкийн цэргийг Афганистанаас гаргах үйл явцад яарах зүйл огт байхгүй. Хэрэв зэвсэгт этгээдүүд тус улсын нөхцөл байдлыг дордуулахыг оролдвол Талибанчуудад тохирох хатуу арга хэмжээ өгнө хэмээн сүрдүүлэв. Гэсэн хэдий ч, хэт даврагсад Америкийн Төрийн тэргүүний сүрдүүлэг, заналхийллээс айлгүй харин ч хэдэн долоо хоногийн турш Засгийн газрын хүчний эсрэг идэвхитэй довтолж, Афганистаны ихэнхи хэсэгт өөрийн хүчийг зузаатгаж, цэргийн ажиллагаа явуулж эхэлсэн.

Талибанчууд хөдөө аж ахуйн бүс нутгийг эзлэн авч, томоохон хотууд болон бүс нутгийн төв рүү дайрч эхэлсэн юм. Тэд зургадугаар сарын 11-нд Гор мужийн Толак бүсийн суурин руу дайрсан ба халдлагын үеэр хүчний байгууллагын 20 алба хаагчийн амийг хөнөөж, олон хүнийг шархдуулсан. Афганистаны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж буйгаар тулалдааны дараа тус газар одоо хэт даврагчдын хяналтад бүрэн орсон байна.

Ямартай ч, Афганистаны эрх баригчид хэт даврагчдад эзлэгдсэн томоохон хотуудаа эргүүлэн авах ширүүн тэмцэл үргэлжилж байгаа билээ.

(Эх сурвалж: rianovosti)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
zithromax mail singapore
zithromax mail singapore

Cipa Canadian Pharmacy Accutane

can you break viagra in half
can you break viagra in half

Cialis Em Farmacia

cialis generic buy
cialis generic buy

Provera Purchase Cash Delivery Cheapeast Visa Accepted

cialis generic name
cialis generic name

Acquisto Viagra San Marino

lasix diuretic
lasix diuretic

Cheap Propecia Without Prescription

generic viagra unsafe
generic viagra unsafe

Free Cialis Samples

buy nosipren prednisone 20mg
buy nosipren prednisone 20mg

Kamagra Instructions

can you buy priligy
can you buy priligy

Levitra Espagne

gabapentin addiction
gabapentin addiction

cialis soft 20mg safe take

п»їcialis
п»їcialis

generic viagra

Холбоотой мэдээ

Back to top button