ДЭЛХИЙНийгмийнЭнтертайнмент

Тэрбумтан Ж.Безос “мөнхийн амьдрал”-д хөрөнгө оруулав

“Амазон” /Amazon/ компанийг үүсгэн байгуулагч, Дэлхийн толгой баячуудын нэг, тэрбумтан бизнесмэн Жефф Безос хөгшрөлтийн эсрэг тэмцэхэд зориулсан “мөнхийн залуу” байлгах цоо шинэ технологийг бий болгох гарааны бизнес /StartUp/-т хөрөнгө оруулалт хийсэн мэдээлэл байна.

“Altos Labs” хэмээх гарааны бизнесээ эхлүүлж буй компанид Безос чухам хэдий хэр хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн нь харин одоогоор тодорхойгүй байна.

Тус компани хөгшрөлтийн явцыг өөр өөр өнцгөөс нарийн судалж, хөгшрөлт явагддаг эд эсийг өөрчлөх боломжтой багажийг боловсруулж эхэлсэн аж. “Altos Labs”-ийн мэргэжилтнүүд хүний ​​хөгшрөлтийг хамгийн багадаа 50 жилээр хойшлуулах талаар судлах аж.

(Эх сурвалж: mignews)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button