НийгмийнСПОРТ

Ой тогтоолтын тамирчид олон улсын тэмцээнээс 58 медаль хүртжээ

Ой тогтоолтын олон улсын тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд Макаод болж, Монголын 12 тамирчин өрсөлдөв. Тэд боломжит 80 медалиас 58 (14 алт, 20 мөнгө, 23 хүрэл)-ыг нь хүртэн, нийлбэр дүнгээр тэргүүллээ.

10 төрлийн дараах нийлбэр дүнгээр Олон улсын их мастер Э.Пүрэвжав тэргүүлж, их мастер Б.Лхагвадорж удаалав.

Бага насны ангилалд Б.Жамбалбаярням “Images” төрөлд таван минутад 330 зураг тогтоон, дэлхийн дээд амжилт шинэчилжээ.

Мөн Монголын шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч, олон улсын шүүгч Б.Баасандорж Азийн ой тогтоолтын холбооны шилдэг дасгалжуулагч болж, цом хүртэв.

Ингэснээр манай тамирчид олон улсын 54 дэх тэмцээндээ оролцон, медалийнхаа тоог 937 болгожээ.

Б.БУЯНДАЛАЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button