Нийгмийн

“Гайхамшигт хүмүүс” нэвтрүүлэгт урилгаар оролцсон 12 настай Ш.Наранбат гэж хэн бэ

Ой тогтоолтын спортоор ганцхан жил хичээллээд ДАШТ-д түрүүлж, дэлхийн дээд амжилт шинэчилсэн давтахад бэрх амжилтын эзэн бол Ширбазарын Наранбат. 12 настай тэрбээр энэ жил улсын аварга шалгаруулах тэмцээнээс есөн медаль хүртэхдээ дэлхийн гурван дээд амжилт шинэчилсэн юм. Өдгөө дэлхийн дөрвөн дээд амжилт эзэмшиж буй Ш.Наранбат ОХУ-ын “Россия-1” сувгийн “Удивительные люди" буюу “Гайхамшигт хүмүүс” нэвтрүүлэгт урилгаар оролцжээ. Тэрбээр хойш хөршид дасгалжуулагч Ө.Сэнгэсамдангийн хамт очсон юм.

Монголын оюун ухааны академийн тамирчин Ш.Наранбат ой тогтоолтын спортоор гуравхан жил хичээллэж байгаа ч ДАШТ-ээс нэг алт, зургаан мөнгө, Азийн АШТ-ээс алт, мөнгөн медаль хүртсэн.

Дасгалжуулагч Б.Баасандоржийн шавь тэрбээр хоёр жилийн өмнө Азийн АШТ-д анх удаа оюунаа сорихдоо нэг багц хөзрийг 26 секундэд цээжлэн, алдалгүй санаснаар дэлхийн дээд амжилтын эзэн болсон юм. Тэгэхдээ алтан медалиа БНХАУ-ын тамирчин санамсаргүй сольчихсон гэдэг. Одоо түүнд хятад тамирчны мөнгөн медаль бий.

Б.БУЯНДАЛАЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button