Крипто валют: Овсгоотой нь “овойж”, ойлгоогүй нь “онхолддог”

Сүүлийн үед хялбар аргаар мөнгө олохыг хүсэж, арга сүвэгчлэх залуусын тоо нэмэгдсэн. Энэ нь нийгмийн хандлагаар цахим орчинд илхэн харагддаг болж. Яг ийм нэгэн аргыг хайн орлого олж чадсан болоод чадаагүй залуусын төлөөлөлтэй бид ярилцлаа. Тэд крипто валютын зах зээлд арилжаа хийж оруулсан мөнгөн дүнгээ үржүүлэн авч, ашиг хүртэх зорилгоороо ижил. Гэвч тэдний нэг нь энэ зах зээлээс оруулсан мөнгөө хэд дахин нугалан авч ашиг хүртсэн бол нөгөөх нь олон жил хөдөлмөрлөж хурааж цуглуулсан хөрөнгөө алдсанаараа ялгаатай.
ЯМАР ТӨРЛИЙН АРИЛЖААЧИН КРИПТО ЗАХ ЗЭЭЛЭЭС АРЧИГДДАГ ВЭ?
“Намайг Нямка гэж хочилдог. Хувийн байгууллагад дөрөв дэх жилдээ ажиллаад өнгөрсөн намар “Prius-20” маркын автомашин зээлээр авч байсан. Хааяа ажлаа тараад таксинд давхиад хэдэн төгрөг олчихно. Зээлтэй ч гэсэн хадгаламжтай болъё гэж бодоод хувиараа такси үйлчилгээ хийж олсон мөнгөө хураадаг байв. Харин хавар таксинд маань суусан залуутай буу халтал “Ард койн”-ы талаар ярьсан юм. Маш их өсөж байгаа. Анх таван саяар орсон хүмүүс 50 сая болгоод гарч байна гэсэн.

Тэрнээс хойш хэдэн өдрийн дараа койн сонирхдог хүмүүсийн группд нэгдэж зах зухын мэдээлэл авлаа. Үнэхээр ашигтай юм байна, өөрөө ч ажиллах шаардлагагүй юм байна гэж ойлгоод машинаа хүнд хямдхан зараад хурааж байсан хэдэн төгрөгтэйгөө нийлүүлээд есөн сая төгрөгөөр “Ард койн” авчихсан. Тавдугаар сарын 21-ний өдөр нэг койн 340 төгрөг байхад нөгөө мөнгөндөө 26 мянган ширхэг койн авсан. Маргааш нь койн маань өсөөд 400 төгрөг болсон гэж хүнээс сонсоод “За ингээд л машинаа томруулчих юм байна. Зээлээ дарчихна” гээд их юм төсөөлөв өө. Хэдэн өдөр дарчихъя, овоо өснө байх гэж бодсон. Тэгээд л зургадугаар сарын 21-нд ороод харсан чинь 180 төгрөг болж унасан байв. Оруулсан мөнгөний тал нь уначихсан байсныг хараад бачуурч, яахаа мэдэхээ больдог юм билээ” гэв.
Тухайн үед койн гаргасан хүмүүс рүү залгаж бухимдлаа тайлж их л юм болсон. Улам илүү унахаас нь өмнө гаръя гээд л гарсан даа. Харин одоо машин ч үгүй, хадгаламж ч үгүй хоцорсон.
Судлалгүй, ямар ч ойлголтгүй явсан л даа. Чарт байдаг гэдгийг ч мэдэхгүй, их мөнгөөр орсон нь буруудсан. Үнэхээр дараа дараагийн бүх зүйлд хашир зантай болгоход сургасан. Нэг хэсэгтээ судалж, сурч мэдчихээд дахиад энэ зах зээл рүү орно” гэж бодож буйгаа бидэнтэй хуваалцсан юм. Ойлголтгүйгээр орсон тэрбээр алдааныхаа түүхийг бидэнтэй ийн хуваалцлаа.
Харин одоо энэ зах зээлд оруулсан мөнгөө алдалгүй, ашиг олж хожсон өөр нэгний жишээг хүргэе. Тэр бээр уг зах зээлд оновчтой арилжаа хийдгээс гадна “Крипто мэдээ” пэйж хуудсыг хөтлөн биткойнтой холбоотой бүхий л мэдлэг, мэдээллээ бусадтайгаа хуваалцдагаараа онцлогтой.
ЯМАР ТӨРЛИЙН АРИЛЖААЧИН КРИПТО ЗАХ ЗЭЭЛЭЭС ХОЖДОГ ВЭ?
“Намайг Улаанхүүгийн Бат-Эрдэнэ гэдэг. Миний өглөө шүдээ угаахаас биш крипто зах зээлийн чарт уншихаас эхэлдэг. Гар утсаа шүүрэх бүртээ цахим сүлжээнд сэлгүүцдэггүй. Крипто зах зээл хаашаа чиглэж, ханш хэрхэн өсөж бас унаж байгааг цаг тутамд тэрхүү чартаас ажигладаг. Би цахилгааны инженер мэргэжилтэй. Хувийн байгууллагад мэргэжлээрээ ажиллаж хөдөлмөрлөж байгаа нэгэн. 2017 оноос ажлынхаа хажуугаар “Биткойн гэж юу вэ” тухай судалж эхэлсэн. Монголд Trade.mn бирж үүсэж байхад бүртгүүлээд, нэг биткойн худалдаж авсан анхдагч хэрэглэгчдийн нэг. Тэр үеэс уншиж судалсаар ирээдүйн чиг хандлага нь банк ашиглахгүйгээр хийж болох цахим мөнгөн гүйлгээ гэж анзаарсан. Зарчим нь ч тийм.
Биткойныг ашиглан хэн нэгэн Америкт байх юм бол ам.доллар болгож, Монголд байвал төгрөг болгоод хэдхэн минутад банк ашиглахгүйгээр арилжиж, хэрэглэж болдог төлбөрийн бас нэгэн хэрэгсэл. Гэхдээ үүнд сайн, муу тал хоёул бий. Үүнийг нь ойлгох хэрэгтэй.
Би яаж ашигтай арилждаг вэ?
Би утсаа авах бүртээ чарт уншдаг гэж хэлсэн дээ. Энэ чартны өсөлтийн лаануудыг ажигладаг юм. Улаан байвал тэр өдөр ханш унаж байгаа. Харин ногоон байвал өсөж байна гэж ойлгоно. Гэхдээ илүү нарийвчлалтай хардаг. Улаан лаа доошлоод л, хэд хоногоор улайсан хэвээр байх үед нь койноо авна. Энэ нь нэг ёсондоо 100 мянган төгрөгийн цамцны үнэ хямдарч 70 мянга болохыг хүлээж байгаад хямдарсан үед аваад буцаад үнэ нь өсөж 100 мянга болох үед зарах явдал юм. Үүний үнэ хэзээ унаж, буцаад хэд болох вэ гэдгийг чартаа уншиж байж л тооцоолно. Энэ тооцооллынхоо дагуу арилжаагаа хийдэг.
Анх арилжаанд орж байгаа хүмүүст зөвлөхөд:
Энэ зах зээл рүү “Биткойн” гэдэг зүйлийг ойлгоогүй хүмүүс хүний үг дагаж орох нь маш буруу. Тэдгээр хүмүүсийг битгий мэдэхгүй ороосой гэдэг үүднээс ямар нэг төлбөргүйгээр “Крипто мэдээ” фэйсбүүк пэйж хуудсыг хөтөлдөг. Ажлаа тараад чарт унших, хандлагыг ажиглах үедээ хүмүүсийн асуусан асуултад хариулж, өөрийн тооцоолол зэргээ бусадтай хуваалцдаг юм.

Төлбөр төлөхгүйгээр энэ зүйлийг зааж ойлгуулж байгаа залуусынхаа үгийг сонсоорой. Эхний ээлжид бага мөнгөөр ороод алдаж, онож үзэх хэрэгтэй. Өөрт байгаа бүхнээ биш өөртөө байгаа илүү зүйлээрээ орох чухал. Энэ зах зээл эрсдэл өндөртэй. Зохицуулалтгүй учраас эрсдэл гэдэг зүйлийг тооцох хэрэгтэй. Хэтэрхий шунах хэрэггүй. Оруулсан мөнгө болгон чинь хэдэн арав дахин нугаларна гэж байхгүй. Яг л чартаа уншиж төлөвлөсөн байсан дүндээ хүрсэн бол ашгаа аваад л гарах хэрэгтэй. Би өөрөө арилжаачин учраас арилжааны тухайд л яриад байгаа юм. Хэрвээ урт хугацааны өсөлтийг нь олоод харчихсан бол аваад хувьцаа шиг урт хугацаанд ч хадгалж болдог” хэмээн тэр бээр хэлж байлаа.
Харин биткойныг эдийн засагч, санхүүгийн шинжээч Ө.Ганзориг тодорхойлохдоо,

“Хувьцаа, бонд зэрэг нь цаана тодорхой хэмжээний бизнестэй. Тэр нь орлого олдог. Түүнийг нь СЗХ, Хөрөнгийн бирж, Аудитын компаниуд олон талаас нь хянаж баталгаажуулж байдаг. Харин зах зээл дээр гараад буй койн бол хөрөнгийн зах ч биш, санхүүгийн зах ч биш. Тиймээс хувьцаа болон бондтой харьцуулан ойлгох ямар ч утга байхгүй” гэж үздэг гэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэрүүн зүүд , шун�##�ын солиорол маягийн зүйл юм шигээ.
Kripto valyutiin zah zeel gedeg bol hen durtai ni guij orood mungu hojdog zah zeel bish sain sudalj zarchmiig ni medej baigaad oroh heregtei mongolchuud zuv zugeer suuj baigaad l mash hurdan mash ih mungu olohiig husdeg humuus, hen tesver tevcheertei baij ul suuritai sudalj suraltsaj uuriiguu hugjuulsen ni hojino yugaach medehgui baij heden tugrug zeelj avaad heden goin hudaldaj avaad bayajchihdag yam bish gehdee ene shine tutam hugjij baigaa zah zeel uuniig medehgui baij eldveer muulaad uhuulaad bh hereggui tegvel bid hugjluus ulam l holdono ene zah zeel deer togloh ni zuv sain togloh heregtei ene hyalbar argaar mungu oloh gesen hund uilchildeg zah zeelch bish herev ingej bodoj orson bol tuuniihee goriig amsah bolno er ni gants ene geltgui huvitsaa,hadgalamj buh l sanhuugiin zah zeel ersdeltei
Ganzorigiin zuv
teneg Ganzorig
Ишигний давсаг шиг юм чинь хаана хэзээ юу хэлэх үү гэдгээ бодож байгаарай энэ пэйжийн админ гээд байгаа �########�