НИЙГЭМ
СОНГУУЛИЙН ИРЦ 12:00 ЦАГ: СХД-д сонгогчдын ирц 50,14 хувьтай байна
Сонгуулийн тухай хуулийн 78 дугаар зүйлд заасны дагуу Улсын Их Хурлын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалт 2021 оны 10 дугаар сарын 16-ны бямба гарагийн энэ өдөр 07:00-22:00 цагт явагдана.
Хэнтий аймгийн 18-р тойрогт бүртгэгдсэн 50751 сонгогчоос өнөөдрийн 12.00 цагийн байдлаар ирц 39.01 хувьтай байгаа бол Сонгинохайрхан дүүргийн 28-р тойрогт санал өгөхөөр бүртгэгдсэн 111993 сонгогч байгаагаас 12.00 цагийн байдлаар ирц 42.01 хувьтай байна. Үүнээс:
- 28-р хэсгийн хороо- 50.14 хувь буюу ирц хамгийн өндөр
- 39-р хэсгийн хороо 30.90 хувь буюу ирц хамгийн бага байна.
Сонгогч та бүхэн сонгуульдаа идэвхтэй оролцоно уу.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Та нао наад мэдээллээ сайн нягтлаач. 12 цагт 50.14 хувьтай байна гэснээ 13 цагт 42хувьтай байна гэсэн уялдаагүй юм бичээд байх юм.