НийгмийнЭДИЙН ЗАСАГ

15 хувьцаат компанийг үнэт цаасны бүртгэлээс хасжээ

УИХ-ын 2020 оны 21 дүгээр тогтоолоор баталсан “Зээлийн хүүг бууруулах стратеги”-ийг хэрэгжүүлэх хүрээнд Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Сангийн сайдын 2020 оны 329/187 тоот хамтарсан тушаалаар "Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, өрсөлдөөнийг бий болгож санхүүжилтийн зардлыг бууруулах” ажлын хэсгийг байгуулсан. Энэ дагуу Санхүүгийн зохицуулах хороо, "Монголын хөрөнгийн бирж” ХК, "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК болон Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгэлтэй хувьцаат компанийн тоог тулган баталгаажуулах, арилжаа эрхлэх байгууллагын бүртгэлийн шаардлага, нөхцөлийг хангаагүй хувьцаат компаниудын нийтэд санал болгон гаргасан үнэт цаасны бүртгэлээс хасах мөн холбогдох бусад ажлыг хийж гүйцэтгэлээ. 

Компанийн тухай, Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, холбогдох эрх бүхий байгууллагаас баталсан журам, зааварт заасан үүргээ удаа дараа биелүүлээгүй, биржийн үйлчилгээний хөлсийг 2 жилээс дээш хугацаанд төлөөгүй, үнэт цаасны арилжааг зогсоосноос хойш 1 жилээс дээш хугацаанд арилжаа сэргээгээгүй зэрэг үндэслэлээр "Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн бүртгэлээс хасагдсан нэр бүхий 15 хувьцаат компанийг Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 225 дугаар тогтоолоор баталсан “Үнэт цаасны бүртгэлийн журам”-ын 6.1-д “Үнэт цаас гаргагчийн хувьцааг дараах тохиолдолд Хорооны бүртгэлээс хасна”, 6.1.2-т “арилжаа эрхлэх байгууллагын бүртгэлээс хасагдсан” гэж заасныг үндэслэл болгож Санхүүгийн зохицуулах хорооны бүртгэлээс хасахаар боллоо.

Үүнд:  

  • ХАНГАЙН ЦАРАМ ХК 
  • ШАХАЙТ ХАЙРХАН ХК 
  • САЙНШАНД ХК 
  • БОРООГИЙН ҮЙЛДВЭР ХК 
  • СЭЛЭНГЭ ГУРИЛ ТЭЖЭЭЛ ХК 
  • СЭЛЭНГЭ ХҮРД ХК 
  • ЗҮҮНХАРАА ӨРГӨӨ ХК 
  • БАЯНБУЛАГ СЭЛЭНГЭ ХК 
  • ИЖ БҮРЭН ХК 
  • ТАХИЛГАТ ХК 
  • БАЯНМОД УУЛ ХК 
  • БАЯНХОНГОР "ГЕО” ХК 
  • ӨРГӨН ЖИМ ХК 
  • ГОВЬ СҮМБЭР ХК 
  • ГОВЬ ШАНД ХК 
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button