Олон улсын арилжаачин У.Бат-Эрдэнэ дагагчдынхаа хүсэлтээр анхан шатны сургалт хийхээр болжээ
Монгол улсад сүүлийн жилүүдэд олон зуун хүн крипто зах зээлд оролцож ойлголтгүйн улмаас эд хөрөнгө, сэтгэл санаагаараа хохироод байгаа билээ. Гэвч энэ чиглэлээр сургалт, зөвлөгөө явуулдаг мэргэжлийн хүмүүс тун цөөн байдаг. Тиймээс бид уг мэдээллийг онцлон, танд хүргэж байна.
Крипто мэдээ пэйжийн админ, олон улсын арилжаачин У.Бат-Эрдэнэ арилжааны практик, онол хосолсон “Ухаалаг арилжаа” сургалтаа явуулахаар болжээ. Тэрбээр өмнө нь манай сайтад Крипто валют: Овсгоотой нь “овойж”, ойлгоогүй нь “онхолддог” сурвалжилгад яриа өгч, арилжааны талаар үнэн бодитой болоод өөрийн туршлагаасаа харамгүй хуваалцаж байсан билээ.
Тэрбээр энэ сургалтынхаа тухайд “Нэг сарын хугацаатай үргэлжилнэ. Ингэхдээ live хэлбэрээр академик, онолын өндөр түвшний мэдлэгийг олгохыг зорьж байна” хэмээсэн юм.
Түүний сургалтын хөтөлбөрийг танилцуулбал:
- Блокчэйн технолги гэж юу вэ?
- Олон нийтийн блокчэйн гэж юу вэ?
- Блокчэйн ба өгөгдлийн сан хоорондын ялгаа юу вэ
- Блокчэйны нийтлэг шинж чанар нийтлэг ойлголт
- Proof of work?
- Биткойн гэж юу вэ
- Блокчэйний хэрхэн ажилладаг вэ
- Блокчэйны Зангилаа гэж юу вэ
- Олборлолт гэж юу вэ?
- Олборлогчид юу хийдэг вэ
- Тоон мөнгө
- Криптограф
- Криптовальют
- Тоон токен
- ICO
- Хөрөнгө оруулалт
- Этериум гэж юу вэ түүний тухай
- Монгол болон гадаадын биржид хэрхэн бүртгүүлж хүссэн койн болон токенийг авж сургана
Сургалтын төлбөр: 80,000 Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж лавлана уу
Олон Улсын арилжаачин, Крипто мэдээ пэйжийн админ У.Бат-Эрдэнийн яриаг энд дарж уншина уу.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.