Нийгмийн

Монгол Улсад худалдааны салбар үүссэний 100 жилийн ойн өдөрлөг боллоо

Монгол улсад худалдааны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож, бүтээл танилцуулах өдөрлөг өнөөдөр боллоо. Тодруулбал, эл баярт явдалд зориулан шинэ марк худалдаанд гаргахаас гадна худалдаа аж үйлдвэрийн салбарын түүхэн кино, ном товхимол, гэрэл зургийн үзэсгэлэнг нийтэд дэлгэсэн юм.


МОНГОЛ УЛСАД ХУДАЛДАА ХЭРХЭН ҮҮСЭЖ, ХӨГЖСӨН ТҮҮХИЙГ ЦОГЦЛООХ НОМ ТУУРВИВ


Энэ үеэр номын зохиогч Монгол улсын Гавьяат Эдийн Засагч, Эдийн засгийн Ухааны Доктор Б.Шаравсамбуу хэлэхдээ “Шинэ улан бүтээлээ "Монголын худалдааны түүхийн сургамж” гэж нэрлэх болсон нь шалтгаантай. Нэг зуун жилийн ойд зориулсан ном ч гэлээ маш өргөн хүрээний асуудал хөндөгдлөө. Үүнд Монгол Улсад худалдаа хэзээ үүссэн, хүн төрөлхтний худалдаа үүссэн он тоолол, худалдаа төрийн ажиллагаанд ямар нөлөөтэй болох зэргийг маш гүн тусгадаг.

Одоо үед худалдаанаас үүдэж манай улсад юу өрнөж байсан талаар мэдэхгүй хүмүүс олон байдаг. Тиймээс энэ түүхийг мэдүүлэх хамгийн чухал зорилтыг өөртөө агуулсан бүтээл боллоо гэж дүгнээд байгаа” гэлээ.


ӨНГӨРСӨН 100 ЖИЛИЙН ТҮҮХИЙГ ХАРУУЛСАН БҮТЭЭЛҮҮД ДЭЛГЭГДЛЭЭ

Эл үйл явдалтай холбогдуулан ХХААХҮЯ-ны Худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсийн дарга О.Онон өнөөдрийн үйл ажиллагааг дүгнэн хэлсэн юм.


Тэрбээр "Өнөөдөр Монгол Улсад Орчин цагийн худалдааны салбар үүсэж хөгжсөний ойн өдөр тохиож байгаа. 100 жилийн ойн арга хэмжээний хүрээнд ХХААХҮЯ, ГХЯ, МҮХАҮТ хамтраад дөрвөн цуврал арга хэмжээ зохиолоо. Эхний арга хэмжээ нь баримтат кино байсан. Дараагаар нь шинэ марк гаргасан. Үүнийг худалдаа үйлчилгээнд нэвтрүүлэх ажил хийгдлээ. Түүнчлэн худалдааны түүхийг ном товхимол болгон гаргалаа. Мөн гэрэл зургийн үзэсгэлэнг гаргасан” гэлээ.


ХУДАЛДААНЫ 100 ЖИЛИЙН ТҮҮХИЙГ КИНО БОЛГОН БҮТЭЭХЭД МАШ ХҮНД БАЙЛАА

Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн Бадамцэрэнгийн Нагнайдорж Монголын худалдааны түүхийн 100 жилийн ойд зориулан баримтат кино бүтээсэн юм. Тэрбээр киноныхоо талаар хэлэхдээ "Энэ киног бүтээхэд тун амаргүй байлаа. Худалдаан түүх гэдэг бол Монголын ард түмний түүх юм байна. Тэгэхээр энэ зөвхөн худалдааны талаарх кино биш болох нь харагдаж байгаа юм.

Үүнд харуулж буй өнгө, сүүдэр бүхэн баримт учраас бүтээхэд тун хүнд байлаа. Маш их судалгаа хийж, олон газраар явж олон хүнтэй уулзаж явсны эцэст киноны нээлтээ өнөөдөр хийлээ. 1921 оноос хойш худалдааны салбар маш их дэвшлийг эл киногоор харуулж чадсан” хэмээн киногоо тайлбарлан ярьсан юм.


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Мөнхцэцэг
Мөнхцэцэг
3 сар 22, 2023 17:23

Монголын худ�##�дааны түүхийн сургамж номыг хаанаас авах вэ? үнэ хэд үү?

Холбоотой мэдээ

Back to top button