НИЙГЭМ

ФОТО: Түгжрэлийг 30 хувь бууруулах, 100 жилийн баталгаатай гүүрэн гарц нээлтээ хийлээ

Авто замын түгжрэлийн асуудлыг шийдвэрлэхээр Засгийн газраас энэ онд замын томоохон бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлж буй. Үүний нэг нь Олимпын гудамжийг Их Монгол Улсын гудамжтай холбосон 477 метр урт, дөрвөн эгнээ бүхий гүүрэн гарц юм. Энэхүү гүүрэн гарцын гүүрний хөдөлгөөнийг өнөөдөр /2019.09.16/ нээв. Энэхүү гүүрэн гарцын үндсэн хөдөлгөөнийг нээх албан ёсны үйл ажиллагаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Улаанбаатар хотын дарга С.Амарсайхан, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ши Хаймин нар оролцсон.

-ГҮҮРЭН ГАРЦАД 50-100 ЖИЛИЙН БАТАЛГАА ӨГЧ БАЙНА-

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: “Улаанбаатар хотод амьдардаг иргэдийг бухимдуулдаг түгжрэлийг шийдэхэд энэ гүүр ихээхэн тус нэмэр болно гэдэгт итгэл төгс байна. Гүүрний бүтээн байгуулалтын ажлыг хийсэн хүмүүст чин сэтгэлээсээ талархаж байгаагаа хэлье. Миний хэлсэн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлсэн Улаанбаатар хотын дарга С.Амарсайханд талархаж байна” хэмээн онцолсон.

БНХАУ-ын хөрөнгө оруулалттай энэхүү гүүрэн гарцад 50-100 жилийн баталгаа өгч байгаа аж. Энэ хугацаанд эвдэрвэл БНХАУ-ын тал бүрэн хариуцна гэдгийг Монголын талаас илэрхийлж буй. Харин гүүрэн гарцын ерөнхий гүйцэтгэгч компаниар ажилласан БНХАУ-ын талаас ашиглалтын хугацаанд эвдрэл үүсвэл хариуцлагаа хүлээх ч хөндлөнгийн нөлөөлөл байвал тухайн үед асуудлыг хоёр талаас харилцан тохиролцсоны дагуу шийдвэрлэх аж.

-АШИГЛАЛТЫН ХУГАЦААНД ЭВДРЭЛ ГАРВАЛ БНХАУ-ЫН ТАЛ ХАРИУЦНА-

Улаанбаатар хотын дарга С.АМАРСАЙХАН:  “Замын цагдаагийн гүүрэн гарцын бүтээн байгуулалтын ажлыг хоёр жилийн хугацаанд баригдаж дуусгах ёстой. Бид шахуу ажилласны үр дүнд жилийн хугацаанд бүтээн байгуулалтын ажлыг дуусгалаа. Ирэх аравдугаар сарын 20-нд явган хүний зорчих хэсгийн зам буюу Нарны зам руу холбогдсон зам ашиглалтад орно. Үндсэндээ гүүрэн гарцын бүтээн байгуулалтын ажил арван нэгдүгээр сард дуусна. Тохижилтын ажил ирэх хавар хийгдэнэ. Төмөр зам дээгүүр хөндлөн гарсан эл гүүрэн байгууламжийн баталгаат хугацаа нь 100 жил. Ашиглалтын хугацаанд эвдрэл гарвал БНХАУ-ын тал хариуцна.

Д.ЦЭРЭНЧИМЭГ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: А.МАНДУУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button