НИЙГЭМ

Сэлэнгийн Ерөө сумын Ялбаг гэх газарт нөхөн сэргээлт хийнэ

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ялбаг гэх газар уул уурхайн болон хууль бус олборлолтын улмаас эвдрэлд орсон байдаг. Тиймээс тухайн бүс нутгийн 340 га газрыг нөхөн сэргээх хүсэлтийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Оюутолгой компанид хүргүүлсэн байна.

Улмаар Оюутолгой компанийн зүгээс тус газарт нөхөн сэргээлт хийх болсныг мэдэгджээ. Өнгөрсөн онд Ерөө сумын нутаг дэвсгэрт хяналт шалгалт хийхэд хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэргийн шинжтэй 4 үйлдэл илэрсэн байдаг.

Улмаар тус газарт Экологийн цагдаагийн албанаас шалгалтын ажиллагаа явуулсан юм. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Bidon
Bidon
4 сар 2, 2022 07:17

Oyutolgoi zahialj dee heden ton alt shaah bol

Холбоотой мэдээ

Back to top button