С.Эрдэнийг зодсон Д.Алтанхуягийг хорих шаардлагагүй гэж үзжээ

Ардчилсан намын төлөөлөгчид энэ сарын 02-нд Соёлын төв өргөөнд "чуулж", намын XIV их хурлаа хийсэн. Хурлын үеэр УИХ-ын гишүүн асан С.Эрдэнийн биед "Зэс-Эрдэнийн хувь" ХК-ийн захирлаар ажилладаг Д.Алтанхуяг халдаж, зодсон юм.
Тэгвэл 48 цаг цагдан хоригдсон түүнийг үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдэх шүүх хурал өнөөдөр боллоо. Улмаар шүүхээс түүнийг цагдан хорих шаардлагагүй гэж үзлээ.
Тэрбээр МУИС-ийг эрхзүйчээр төгссөн. Хуульч мэргэжилтэй. Оюутан байхаасаа эхлэн 25 дугаар суваг телевизэд сумо тайлбарлагчаар ажиллах болсон. Орхон аймгийн Ардчилсан намын даргаар ажиллаж байсан түүхтэй.
- 2012 онд УИХ-ын сонгуульд "Иргэний зориг ногоон нам"-аас
- 2016 онд Ардчилсан намаас нэр дэвшиж, ялагдсан.
Бид нээлттэй мэдээллийн сангаас шүүж харахад "Зэс-Эрдэнийн хувь" ХК 2010-06-21-нд үүсгэн байгуулагдсан. Гүйцэтгэх захиралаар нь Батхүү овогтой Мөнхбаатар ажилладаг. Тус компанид 22584 хүн хувь эзэмшдэг аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Харин Алтанхуягийг АН-ыг "Чингис хааны одон"- гоор шагнах хэрэгтэй. Монголын ардчиллын төгс хэлбэрийг харуулсан үйлдэл байсан. Монголын армид дарга нь цэргийг зоддог бол АН-д гишүүн нь даргаа зодсон нь ардчиллын суурь зарчмын хэрэгжилт. Хэ хэ ха хаааа
Шагнах хэрэгтэй