Нийгэм мэдээ

Ойн хөнөөлт шавжтай тэмцэхэд 22 тэрбум төгрөг зарцуулна

Ойрын жилүүдэд манай орны ойн экосистемд мэдэгдэхүйц сөрөг нөлөө үзүүлж буй үндсэн хүчин зүйлүүдийн нэг нь хөнөөлт шавж, өвчний хөнөөл буюу утаагүй түймэр болоод байна.

Улсын хэмжээнд 16 аймгийн 109 сум, Улсын тусгай хамгаалалттай газар нутгууд, нийслэлийн ногоон бүсийн ойн сангийн нийт 732.7 мянган га талбайд ойн хөнөөлт шавж хэт олширч хөнөөл учруулах болсон нь зайлшгүй арга хэмжээ авахад хүргэжээ.

Хөнөөлт шавжтай хэрхэн тэмцэх нарийвчилсан судалгааг холбогдох мэргэжлийн байгууллагууд хийж дууссан байна. Энэ асуудлыг Засгийн газрын өнөөдрийн хурлаар хэлэлцээд Ойн тухай хуулийн 27.2, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 11.5.4-т заасныг үндэслэн хөнөөлт шавжтай тэмцэх ажилд зайлшгүй шаардлагатай 600 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргах тухай тогтоолыг баталлаа.

2024 оны төсвийн төслийг хэлэлцэх үеэр Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2024 онд ойн хортон шавжтай хэрхэн тэмцэж байгаа талаар мэдээлэл өгсөн. Тэрбээр “Өнгөрсөн жилийн төсвийн хэлэлцүүлгийн үеэр ойн хөнөөлт хортон шавжтай тэмцэх, хөнөөлт шавжид нэрвэгдсэн голомтлогдсон талбайн асуудлууд хөндөгдөж байсан. Энэ хүрээнд 8.3 орчим тэрбум төгрөгийг төсөвт нэмснээр энэ жил ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлууд сайн хийгдсэн. 2024 оны төсөвт нийтдээ ойжуулалтын хөтөлбөр дээр 47 тэрбум төгрөг тусгагдсан. Үүний 22 орчим тэрбум төгрөгийг ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажилд зарцуулна” гэсэн юм.

2023-2024 онд Нийслэлийн Байгаль орчны газраас ойн мэргэжлийн байгууллагатай хамтран ногоон бүсэд ойн хөнөөлт шавж, өвчний тархалтын судалгааг хийсэн. 

Ингэхэд Сибирийн хүр эрвээхэй, Якобсоны төөлүүрч эрвээхэй, Шилмүүс хуйлагч зэрэг дөрвөн төрлийн хортон шавж бүртгэгдэж, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх, Багануур дүүргийн ойн санд голомт үүссэн нь тогтоогдсон байна.

Иймээс Нийслэлийн хэмжээнд ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг энэ сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргээс эхлүүлсэн бөгөөд 7 дугаар сарын 8-ны өдрийг хүртэлх хугацаанд 10 гаруй мянган га талбайд хийсэн бөгөөд энэ ажил орон нутгуудад үргэлжилж байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 18, 2024 08:52

Эби хужаа хорхой асгаад л, эд нэр чавчаад л

Холбоотой мэдээ

Back to top button