ДЭЛХИЙНийгмийн

Д.Трамп: АНУ-д ЗХУ-ын хувь заяаг давтах эрсдэл байна

АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трамп Вашингтон хотноо илтгэл тавих үедээ Нэгдсэн улсад ЗХУ-ын хувь заяаг давтах эрсдэл байна гэж мэдэгджээ. “Guardian News” түүний хэлснийг Youtube сувагтаа байршуулсан байна.

Илтгэлдээ тэрбээр улс төрийн замналаа үргэлжлүүлнэ гэдгээ илэрхийлсэн байсан бөгөөд яагаад улс төрд үлдэхээр болсноо тайлбарлахдаа дээрх үгсийг унагасан аж. “Учир нь, би л энийг хийхгүй бол манай улсад дахин нэг Венесуэль, эсвэл дахин нэг ЗХУ болох эрсдэл байна” гэж тэрээр хэлжээ.

Д.Трамп Ерөнхийлөгч байхдаа гадаад бодлогоо хумьж, Умард Атлантын цэргийн эвслийг татан буулгах асуудлыг хөндөж байсан билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button