ДЭЛХИЙ

Филиппинд газар хөдөлж, дөрвөн хүн амиа алджээ

Филиппиний хойд этгээдэд орших Абра мужид өнөө өглөө орон нутгийн цагаар 08.43 цагт газар хүчтэй хөдөлжээ. Гамшгийн улмаас дөрвөн хүн амь насаа алдаж, 60 гаргуй хүн гэмтсэн талаар албаны эх сурвалжууд мэдээлэв.

Тэсрэлтийн хүч нь долоон магнитуд ч төв нь гүехэн байсан учир чичирхийлэл хүчтэй мэдрэгдэж, барилга байшин нурсан гэнэ.

Лусон арлын хойд хэсэг, Абра муж нь улсдаа хүн ам сийрэг суурьшсандаа орох тул хохирлын хэмжээ хартьцангуй бага гарахад нөлөөлсөн гэж хэвлэлүүд мэдээлж байна. Газар хөдлөлийн төвөөс 400 км зайтай, арлын өмнөд захад орших нийслэл Манила хотод чичирхийлэл мэдрэгдэж, байшин хэсэгчлэн нуржээ.   

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
2022-07-27 19:16

haha. jurag entriig n haraad bgrai. hend hamaatain

Холбоотой мэдээ

Back to top button