ДЭЛХИЙ

Ухань хот цар тахлаас болж нэг дүүргээ бүхэлд нь тусгаарлалаа

БНХАУ-ын Ухань хотын Цянься дүүрэгт өчигдөр орой ковид19 өвчний дөрвөн тохиолдол илэрсэн тул дүүргийн эрх баригчид нутаг дэвсгэрээ хотоос бүхэлд нь тусгаарлажээ.

Цянься дүүрэгт оршин суудаг 970 000 гаруй хүн ийнхүү тусгаарлагдсан байна.

Дүүргийн удирдлагууд хүн ам төвлөрсөн бүсүүддээ гурав хоногийн хугацаанд хяналт шалгалтыг үлэмж чангатгах аж. Сургууль цэцэрлэг, ресторан баар, кино театрыг хааж, урлаг соёл, шашны үйл ажиллагагааг зогсоожээ.

Нийтийн тээврийн үйлчилгээг зогсоож, иргэдэд зайлшгүй тохиолдол биш бол дүүргээс гарахыг хориглосон байна.

Хэвлэлд гарсан мэдээллээс үзвэл, өөр дөрвөн дүүрэг мөн эрсдэл дунд зэргийн үнэлгээтэй, тусгаарлагдах  магадлал өндөр байгаа гэнэ.   

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button