ДЭЛХИЙ

БНХАУ анх удаа хатуу түлштэй пуужин амжилттай хөөргөлөө

БНХАУ хатуу түлштэй анхны пуужин ZK-1A Lijian-ыг Жючуань дахь нисэх буудлаас өнгөрсөн лхагва гаригт амжилттай хөөргөжээ.

Уг пуужингийн нэрийг “Нэг сум, зургаан од” гэх бөгөөд зургаан хиймэл дагуулыг дэлхийн тойрог замд гаргах зорилготой учир ийн нэрийдсэн аж. 30 метр урт, 2.65 м өргөн нь энэ төрлийн пуужингууд дотроо хамгийн томд тооцогдож байна.

Тус улсын ШУА-ийн мэдээлснээр, хатуу түлштэй хамгийн том пуужинг амжилттай хөөргөж, дэлхийн тойрог замд оруулах нь Хятадын Коммунист намын 14 дүгээр таван жилийн төлөвлөгөөнд тусгагдсан, сансрын технологид инноваци нэвтрүүлэх чухал зорилтуудын нэг байжээ.

Хийг шингэн, шингэнийг хатуу болтол шахсан түлш хэрэглэдэг хөдөлгүүрийг хатуу түлшний хөдөлгүүртэй пуужин гэх бөгөөд ажиллахдаа хатуугаа шингэн, улмаар хий болгож ашигладаг тул орон зай, жинг дээд зэргээр хэмнэдэг юм.   

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button