НИЙГЭМ

“Алтаргана 2024” наадам Булган аймагт болно

Буриад зоны “Алтаргана” урлаг спортын наадам 2024 онд Булган аймагт зохиогдохоор болжээ.

Энэ сарын 22-24-нд Байгалийн Хязгаарын Агинское сууринд болсон ээлжит наадмын хаалтын ёслолын үеэр наадмын тугийг Монгол Улсын Булган аймгийн төлөөлөгчдөд шилжүүлж өгсөн байна.

“Алтаргана” наадмын анхных 2014 онд Хэнтий аймгийн Дадал суманд болж байсан бөгөөд түүнээс хойш Монгол Улсад болоогүй байсан юм. Тодруулбал, 2016 онд ОХУ-ын Буриад улсын Иркутск хотод болж, 2020 оных цар тахлын улмаас цуцлагдаж байв.

“Алтаргана” наадам нь зохион байгуулж байгаа улсынхаа хувьд аялал жуулчлалын нэгэн брэнд болдог ач холбогдолтой юм.     

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button