ДЭЛХИЙ
САРМАГЧНЫ ЦЭЦЭГ: АНУ-д онц байдал зарлаж магадгүй

АНУ-д сармагчны цэцэг өвчний дэгдэлттэй холбоотойгоор ойрын өдрүүдэд онц байдал зарлах магадлалтай байгаа талаар Politico мэдээллээ.
Албаны эх сурвалжийн хэлснээр, Жо Байдены засаг захиргаа, Эрүүл мэндийн яам энэ асуудлыг нягталж байгаа бөгөөд долоо хоногийн сүүлээр зарлах гэнэ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага өнгөрсөн бямба гаригт уг өвчинтэй холбоотойгоор онц байдал зарласны дараа Цагаан ордон эрүүл мэндийн байгууллагуудын харилцаа эрс идэвхжсэн бөгөөд хувилбаруудыг эрчимтэй судалж байгаа юм байна. Салбарын мэргэжилтнүүдийн хувьд нэг хэсэг нь онц байдал зарлах нь зайлшгүй гэж үзэж байгаа бол нөгөө хэсэг нь байдлыг харзнах саналтай байгаа гэнэ.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.