ДЭЛХИЙ

САРМАГЧНЫ ТАХАЛ: Эмэгтэйчүүд азтай юу

ДЭМБ-аас сармагчны цэцэг өвчний талаарх статистик мэдээллийг ил болголоо. Энэхүү мэдээллээс үзвэл сармагчны цэцэг өвчин эмэгтэйчүүдэд үлэмж бага байгаа нь харагдав. Нэг ч гэсэн хүйсийнхэн бага өвчилж байгаа нь сайн мэдээ билээ. Та бүхэндээ мэдээллийн дэлгэрэнгүйг танилцуулья.

Энэ сарын 18-24-ний хооронд 3361 тохиолдол шинээр гарсны 23.6 хувь нь Хойд Америкт, 74.1 хувь нь Европт бүртгэгджээ. Мөн хугацаанд 26 улсад халдварын тохиолдол нэмэгдсэний хамгийн их нь Францад байна. Мэдээллийг бэлтгэх үед 75 улсад 16 000 гаруй тохиолдол бүртгэгдээд байсан бөгөөд үүний 12 улсад нь сүүлийн 21 хоногт нэг ч тохиолдол нэмэгдээгүй байв. Гэсэн ч хамрах хүрээ томорсоор, өнгөрсөн долоо хоногт Босни Герцеговин, Энэтхэг, Саудын Араб, Барбадос, Коста-Рика, Катар, Япон улсад шинээр гарчээ. Нарийн тоо баримт дурдвал:

  • Нийт халдвар авагсдын 98.8 хувь нь эрэгтэй. Халдвар авсан эрчүүдийн 77.2 хувь нь 18-44 насныхан бөгөөд дундаж нас нь 37 байна.
  • Насанд хүрээгүйчүүд халдвар авах нь ховор, нийт халдвар авсан хүмүүсийн 0.7 хувь нь 17 хүртэлх насны, 0.2 хувь нь 0-4 хүртэлх насны хүүхэд байгаа юм.

Эрэгтэйчүүд халдвар авсан 10141 тохиолдлын 3438 нь эр хүн, эр хүнтэйгээ бэлгийн харилцаанд орох замаар дамжжээ.

  • Түүнчлэн, дээрх 10141 хүний 1 015 нь ДОХ-ын вирус тээгчид байсан. Халдвар авсан хүмүүсийн ихэнх нь ДОХ-той буюу ДОХ-ын халдвар авсан гэх мэдээлэлд хариулт өгөхөөс түдгэлзсэн байна.
  • Халдвар авсан 10141 хүний 253 хувь нь эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд, гэхдээ ихэнх нь ажлын байрнаасаа өөр газар халдвар авчээ.
  • 10141 тохиолдлын 2745-ынх нь л дамжсан замыг яг таг тогтоосон бөгөөд 94.1 хувь нь бэлгийн зам байна.      

Дээрхээс харахад, сармагчны тахал өвчнөөр өвдөх хамгийн өндөр магадлалтай хүмүүс нь бэлгийн идэвхтэй амьдрал бүхий залуу эрчүүд болох нь тодорхой байна. Мэдээллийг цуглуулж дүгнэсний дараа ДЭМБ-ын Ерөнхий захирал Теодор Аданом Гебрейесус ижил хүйстэн эрчүүдэд хандан, бэлгийн хамтрагчаа цөөлөхийг зөвлөсөн билээ.

Арай гэгээтэй мэдээ гэвэл, халдвар авсан хүмүүс эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх шаардлага харьцангуй бага гарч байгаа аж. Өмнө нь өвчлөлийн хувь маш өндөр байсан нь тухайн үед эмчилгээ муутай хөгжил буурай улс орнуудад халдвар гарч байсантай холбоотой юм байна. Харин энэ удаа 16000 гаруй хүнээс тав нь нас баржээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Үндсэндээ бол гомо нарын өвчин байна даа.Монголд байгаа хэдэн гомо нараасаа хол яваарай.Аягүй их гомотой болсон байна лээ шүү.Битгий тэд нарт нүүр өгч давраагаад бай!

Зочин
Зочин
Reply to  Зочин

Gormonii uurchilulttei tahia idseer bgaad erchuud maani gomo bolj bgaan bish bzdee

Зочин
Зочин

Сёксих хөгжсөн африк орноос эрчүүд авчраад байгаа юм биш үү африк дьх сёк секцээс тэргүүлдэг гэ эн биз дээ

Холбоотой мэдээ

Back to top button