Жонни Деппийн зурсан зургууд 3.65 сая ам.доллараар зарагджээ

Холливудын дуучин, жүжигчин Жонни Депп уран зураачийн хувиар “Friends And Heroes” нэртэй анхны үзэсгэлэнгээ гаргажээ. Тэрээр үзэсгэлэн нээгдсэнээс хойш хэдхэн цагийн дотор нэлээд хэдэн бүтээлээ худалдаж, 3.65 сая ам.доллар олсон байна. “Sky News” энэ талаар мэдээллээ.
Жонни Депп дуучин Боб Дилан, жүжигчин Аль Пачино, Элизабет Тейлор, “Роллинг стоунз” хамтлагийн гитарчин Кит Ричардс нарын хөргөөс бүрдсэн цуглуулга-үзэсгэлэнгээ Британийн “Castle Fine Art” интернэт дэлгүүрт гаргасан юм байна. Арт принт төрлөөр бүтээсэн зураг нэг бүрийн үнэ 3 950 ам.доллар, дөрвүүлэнг нь нэг дор авбал 14 495 ам.доллар байсан бөгөөд нийтдээ 780 хувь зураг хэдхэн цагийн дотор зарагдаж дуусжээ.

“Гэр бүл найз нөхөд, надад чухал бусад хүмүүсийнхээ талаар эргэцүүлэн бодож, төрсөн мэдрэмжээ илэрхийлэхдээ би үргэлж урлагийг ашигладаг байсан” гэж тэрээр ярьсан байна.
Дашрамд дурдахад, Жонни Депп эхнэр асан Эмбер Хердтэй дахин шүүхдэлцэж эхлээд байгаа. Эмбер Херд шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдсан тул Депп зөрүүлээд давж заалджээ.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.