ДЭЛХИЙНийгмийн

БНХАУ Өмнөд Хятадын тэнгист цэргийн сургуулилт эхлүүллээ

БНХАУ-ын Тэнгисийн цэргийн хүчин Өмнөд Хятадын тэнгист хоёр өдрийн сургуулилтыг өнөөдөр эхлүүлжээ. Гуандун мужийн Тэнгисийн аюулгүй байдлын алба энэ талаар мэдээлснийг РИА Новости агентлаг уламжиллаа.

Албанаас гаргасан мэдээлэлд өгүүлснээр, сургуулилт Өмнөд Хятадын тэнгисийн баруун хэсэгт, Гуандун муж, Хайнан арлыг заагладаг Цюнчжоуд энэ сарын 29, 30-нд болно гэсэн байв. Гэхдээ хамрах хүрээ нь Даваньшань арал хүртэл талбайг хамрах гэнэ.  

Хэвлэлүүдэд бичсэнээс үзвэл, энэхүү сургуулилтыг АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Тайвань аралд айлчлах тухай яриа гарсантай холбоотой хийж байж магадгүй аж. БНХАУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Тань Кэфэй энэ сарын 26-ны өдөр хийсэн мэдэгдэлдээ “Хэрвээ Нэнси Пелоси Тайваньд айлчилбал Хятадын арми гараа хумхиад суухгүй” хэмээн онцолж байсан юм.      

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-07-30 12:08

Зөв л дөө. Дипломат аргаар хэлэлцээд болохгүй бол өөр яахав дээ. Дандаа америкийн зөв байх �##�багүй

Зочин
Зочин
2022-07-30 18:47
Reply to  Зочин

Шаа гөлгөө

Холбоотой мэдээ

Back to top button