СПОРТ

ШАТРЫН ОЛИМПИАД: Өнөөдөр эрчүүд Тринидад Табаго, эмэгтэйчүүд Парагвайтай тоглоно

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад оролцож буй манай эрэгтэй, эмэгтэй баг тамирчид өнөөдөр хоёр дахь өрөгтөө Тринидад ба Табаго, Парагвайн багтай тус тус тоглоно.   

Өчигдөр болсон эхний өрөгт эрэгтэй баг /тэмцээний чансаа 45/ Сен Томе ба Принсипе /139/, эмэгтэй баг /28/ Оманыг /108/ тус бүр хожоод байгаа юм.

Өндөр оноогоор хожсон багуудыг хооронд нь тааруулдаг тул манай багууд өнөөдөр хол зөрүүтэй хожвол дараагийн өргүүдээс хүчтэй багуудтай таарч тоглож эхэлнэ. Өнөөдөр манай багтай тоглох Тринидад Табагогийн баг тэмцээний чансаанд 91 дүгээрт эрэмбэлэгдэж буй бол Парагвайн баг 67-д эрэмбэтэй байна.

Тэмцээний өргүүд Монголын цагаар 17:30 минутаас эхэлнэ.    

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button